600 сая ам.долларын үнэтэй "Бойнг-747"
- schedule 2015 оны 5 сарын 2
- chat_bubble 0
Алдарт "Боинг 747" загварын онгоцыг тэртээ 1968 оноос эхлэн үйлдвэрлэж байна. Цагийн явцад сайжруулан шинэчилсээр бараг 50 орчим жилийн туршид 150 гаруйг үйлдвэрлээд байна.
Анх Боинг онгоцыг 480-550 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар 747-100 хэмээх загвараар үйлдвэрлэж 24 сая ам.доллар зарцуулсан байдаг. 1976 онд гаргасан 747-200 нь 39 сая, 1982 онд гаргасан 747-300 нь 83 сая, 2007 оноос 600 хүн тээвэрлэх хүчин чадалтай 747-400 серийг 228-260 сая ам.долларын өртөгтэйгөөр үйлдвэрлэжээ.
Мөн сүүлийн сери болох "Боинг 747-8I", "Боинг 747-8F" нь 350 гаруй сая ам.долларын өртгөөр босчээ. "Боинг 747" онгоц нь дотроо хэдэн арван загвартай.
Тэгвэл 600 хүн тээвэрлэх хүчин чадалтай аварга "Боинг 747" онгоцыг нэгэн тэрбумтанд зориулан тансаг зэрэглэлийнх болгожээ. Үүний өртөг нь 600 сая ам.доллар буюу бараг 2 дахин үнэтэй болсон байна.
Уг 747-ийн дотоод засал нь "улсын номер нэг" хүнд зориулсан мэт хэд хэдэн унтлагын болон зочдын өрөө, хурлын өрөө, тусдаа хоолны болон ажлын өрөө, мастер угаалгын өрөөтэй, хоёрдугаар давхартаа мөн үйлчилгээний найман ор, тэр ч байтугай үйлчилгээний хүмүүст зориулсан бусад өрөө тасалгаа, тусдаа гал тогоотой гэх мэт дээд зэрэглэлийн зочид буудал болжээ.
Холбоотой мэдээлэл: Дэлхийн хамгийн том 5 агаарын хөлөг
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...