Дэлхийн хамгийн аюултай шоронгийн хоригдлуудыг нийлүүлжээ
- schedule 2015 оны 4 сарын 30
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн аюултай шоронгуудын нэг бол Салвадорын шоронгууд юм. Учир нь тус улсын гэмт хэргийн бүлэглэлүүд өөр хоорондоо маш харгис хэрцгийгээр дайсагналцдаг. Тиймээс Засгийн газар нь бүлэглэлүүдийн гэмт хэрэгтнүүдийг тусад нь хорьдог байна. Ялангуяа тус улсын хамгийн том гэмт хэргийн бүлэг болох "Barrio 18", "MS-13", "Mara Salvatrucha"-ын хэрэгтнүүдийг тусад нь хорьдог байна.
Саяхан Салвадорын Засгийн газар айлган сүрдүүлэгч, хар тамхины хэрэгтнүүд, алуурчин, хүчирхийлэгч, дээрэмчдийг тус тусад нь хорьдог байснаа больж нийтэд нь нэг шоронд цоожтой байлгахаар шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэрийн дагуу олон мянган аюултай гэмт хэрэгтнүүдийг хатуу хамгаалалтын дор нүүлгэн шилжүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...