Балбын нийслэлд амь үрэгдэгсдийг бөөнөөр нь чандарлаж байна
- schedule 2015 оны 4 сарын 30
- chat_bubble 0
Дөрөвдүгээр сарын 25-нд Балбад болсон 7.8 баллын газар хөдлөлтийн улмаас одоогоор 5 000 гаруй хүн амь үрэгдээд байна. Нас барагсдыгаа Нийслэл Катмандуд хотын хаа сайгүй чандарлаж байна.
Учир нь тэдний зан үйлэээр талийгаачдыг чандарлах учиртай гэнэ. Хэдий тийм ч нийслэл хотоор дүүрэн утаа май, хиншүү, хярвас болоод байна.
Энэхүү байдал нь газар хөдлөлтийн гамшиг дээр нэрмээс болж буй нь гарцаагүй юм.
Засгийн газар элдэв халдварт өвчин гарахаас сэргийлэн талийгаачдын 24 цагийн дотор чандарлаж байх шийд гаргасан байна. Армийнхан ар гэрийнхэнд нь түлээ мод авчирч өгч байгаа гэнэ. Ихэнх тохиолдолд талийгаачдыг олдсон газрынх нь ойролцоо чандарлаж байгаа аж.
Зарим тооцоогоор хохирогчдын тоо улам нэмэгдэж 10,000-д хүрч магадгүй хэмээж байна. Тэгэхээр нэг дор ийм олон хүнийг чандарлана гэдэг шийдэхэд хүнд асуудал болоод байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...