Дэлхийн хамгийн том техникүүд-2
- schedule 2015 оны 5 сарын 2
- chat_bubble 0
Дэлхийн хамгийн том "шаахай" /Pantzerbike/
1986 онд Зүүн Германы “Bike Schmiede” клубынхэн Zillah тосгонд дэлхийн хамгийн том шаахайг /3 дугуйт/ бүтээжээ. Клубын гишүүд ЗХУ-ын хуучин машин болоод Т-55 танк ашиглан хийсэн аж. "Шаахай" /Panzerbike-танкан мото гэсэн утгатай/ 5 м урт, 3 м өргөн, 4740 кг жинтэй болсон бөгөөд Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдэж байжээ.
Мотоциклийн зүрх нь болсон хөдөлгүүр нь Т-55 танкны 630 морины хүчтэй аж. Сонирхолтой нь тэд зөвшөөрөл нь олдохгүй болохоор тэрхүү танкны моторыг "туучихсан" гэдэг.
Хамгийн том мотоцикл. Monster Motorbike from Hell.
Дэлхийн хамгийн хүчирхэг гал унтраагч «Шуурга» /Big wind/.
Дэлхийн хамгийн том хөдөө аж ахуйн зориулалттай трактор. 1977 онд АНУ-д бүтээгдсэн уг трактор 25 м өргөн зурвасаар 15 км/цагийн хурдтайгаар шан татах чадвартай. 300,000 ам.долларын өртөгтэй Big Bud 747 трактор 10 гаруй жилийн турш үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэнэ.
- Хөдөлгүүр: 900 морины хүчтэй, 24.,14 л-ийн 16-цлиндр бүхий 16V92 Detroit Diesel two-cycle engine
- Хэмжээ: 8.2 м урт, 6.1 м өргөн, 4.3 м өндөр
- Тэнхлэг хоорондын зай: 4.9 м
- Дугуй: United Tire Company of Canada; 2.4 м-ийн диаметртэй, (38 x 35 16 ply duals)
- Бак: 1,000 галлон /3587 литр/
- Гидрийн шингэний бак:150 галлон /568 л/
- Жин: 100,000 lbs /45.4 тн/
Ачаа тээвэрлэгч МАЗ-7907.
Дэлхий дээрх 24 дугуйны 16 нь залагддаг цорын ганц тээвэрлэгч трак. 5-8 дугаар дугуйнууд залагддаггүй бол бусад дугуйнууд залагддаг тул бага зайд чөлөөтэй маневрладаг байна. МАЗ-7907 -ийг тив алгасагч пуужингийн РТ-2ПМ2,, 15П162 «Целина-2» зэрэг цогцолборын явах эд анги дээр тулгуурлан хийсэн. 1250 морины хүчтэй ГТД-1000ТФМ хөдөлгүүртэй. Уг техникийн ЗХУ-ын Белоруссын Минск хотын тракторын заводад 2 ширхэгийг бүтээсэн байна.
Уг тээвэрлэгч 80 тн ачаа тээх чадалтай ба бүх жин нь 120 тн аж.
Дэлхийн хамгийн том нисдэг тэрэг Ми-12 /MIL V-12/
Дэлхийд бүтээгдсэн хамгийн том ачааны нисдэг тэрэг 105 тн жинтэй байжээ. Түүнийг хоёр далавчин дээрх 4 том хүчирхэг хөдөлгүүр газраас хөөргөж чаддаг байсан ба залж чиглүүлэн удирддаг байжээ. Ми-12 нисдэг тэргийг ЗХУ-д 1967 онд 2 ширхэгийг үйлдвэрлэсэн.
1969 оны 8-р сард Ми-12 /өөрөөр V-12 гэж нэрлэдэг/ 44,300 кг ачаатай ниссэн байна. Энэ амжилтыг ямар ч нисдэг тэрэг одоог хүртэл эвдээгүй байна.
- Багийн гишүүн: 6
- Багтаамж: 196 зорчигч, ачаа дунджаар 20,000 кг, ачаа дээд хэмжээ 40,000 зг
- Урт: 37 м
- Далавчны уртn: 67 м
- Өндөр: 12.5 м
- Өөрийн жин: 69,100 кг
- Нийт жин: 97,000 кг
- Хөөрөх дээд жин: 105,000 кг
- Ачааны эзэлхүүн: 28.15х4.4х4.4 м
- Хөдөлгүүр: 4 х Soloviev D-25VF turboshaft engines, 4,800 kW (6,500 shp)
- Дээд хурд: 260 км/цаг
- Нислэгийн хурд: 240 км/цаг
- Алслалт: 500 km (311 mi; 270 nmi)
- Нислэгийн дээд алслалт: 1,000 км
- Хөөрөх өндөр: 3,500 м
1947 онд бүтээгдсэн энэ усны мандал дээрээс хөөрөх болон буух зориулалттай Hughes H-4 Hercules завь онгоц нь далавчныхаа уртаар дэлхийн хамгийн том зорчигч тээврийн А-380 болон дэлхийн хамгийн том ачаа тээвэрлэгч онгоц Ан-225 «Мрия»-г давсан.
Энэ онгоцыг Дэлхийн 2-р дайнд ачаа бараа зөөх зориулалтаар /68 тн ачаа эсвэл 750 хүн/ бүтээж эхэлсэн боловч амжилгүй 1947 оны 11-р сард дуусгасан байна. Тэгээд туршилтын ердөө ганцхан удаа нислэг хийсэн байдаг. Энэхүү нислэгээрээ усны мандлаас 21 м өндөртэйгээр 217 км/цаг хурдалж байжээ.
- Багийн тоо:3
- Урт: 66.65 м
- Далавчны урт: 97.54 м
- Өндөр: 24.18 м
- Fuselage height: 30 ft (9.1 m)
- Өөрийн жин: 113,399 кг
- Нийт жин: 180,000 кг
- Хөдөлгүүр: 8 х Pratt & Whitney R-4360 Wasp Major radial engines, 3,000 hp (2,640 kW)
- Хурд: 407.98 км/цаг
- Алслалт: 4,800 км
- Нисэх өндөр: 6,370 м
Бие даасан хөдөлгөөн хийх чадвартай дэлхийн хамгийн том техник. Энэ аварга гүүрэн туузан дамжуулагч /конвейр/-ийн урт нь 502 м, өндөр нь 80 м жин нь 365,000 тн байгаа нь Empire State Building барилгаас том гэсэн үг.
Германы Volkseigener Betrieb TAKRAF компани нүүрсний аварга урхайнуудад зориулан 1988 оноос 1991 онуудад нийт таван ширхэг ийм аварга техниз хийжээ. F60 гүүрэн дамжуулагч нь өөрөө цагт 540-780 м явах чадвартай ба секундэд 10м-ийн хурдтайгаар цагт 29,000 м.куб буюу 50,000 тн ачаа дамжуулах хүчин чадалтай.
Танкан гүүр бологч МТУ-72.
Байлдааны инженерийн машин «Троянец».
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...