Шуугиан тарьсан хуурамч зургууд
- schedule 2020 оны 5 сарын 28
- chat_bubble 1932
Интернэтийн бүх юманд итгэж болохгүй. Итгэвэл тэнэг хэрэг болно. Жишээ нь фото зураг. Интернэтийн орчинд янз бүрийн шуугиан дагуулсан сэтгэл шимшрэм эсвэл гайхаш, бахдал төрөм олон зуун зураг түгэн тархдаг.
Тухайн үедээ тодорхой хэмжээний шуугиан тарьсан зургууд сүүлдээ өөр утга зориолготой байсан эсвэл хуурамч болох нь мэдэгдэх зөндөө тохиолдол байна.
Ингээд шуугиан тарьж чадсан 25 хуурамч зургийг толилуулъя.
25. Дэлхийн 1-р дайны үеэр цэргүүдэд зориулан үхлийн баг хийж байна.
Үнэн хэрэгтээ эдгээр багууд нь тулалдаж буй цэргүүдэд биш дайнаас амьд үлдэхдээ нүүр нь гэмтэж бэртсэн цэргүүдэд зориулагджээ.
24. Хятадад утааны улмаас нар харагдахгүй байдаг тул дэлгэцээр нар жаргахыг хардаг.
Хэдийгээр Тяньаньмэнийн талбайд нар жаргахыг дэлгэцээр харуулсан боловч энэ нь дэлгэцийн сурталчилгаа байсан байна. Харин тухайн үед Бээжин утаатай, үүлтэй байж таарчээ.
23. Сири хүү эцэг эхийнхээ булшны хооронд унтаж байна.
Энэ нь үнэндээ Саудын Арабын 25 настай зураач Абдула Азиза аль-Отаби (Abdul Aziz al-Otaibi)- ийн уран бүтээлийн төслийн нэг хэсэг байжээ. Тэрээр энэ зургаараа хүүхдүүд аав ээждээ хязгааргүй хайртай байдгийг харуулах гэсэн хэмээжээ. Харин Сирийн дайнтай холбоогүй зураг гэнэ.
22. Шотландын Скай /Skye/ арлын нил ягаан өнгийн модот горхи
Үнэн хэрэгтээ Шинэ Зеландын нутагт байдаг нэгэн газрын зураг бөгөөд фотошопоор "янзалжээ"
21. Аляскад гарсан туйлын туяа
Та сайн хар. Энэ зургийг Орионы мананцарыг уулан дээр "мордуулан" нийлүүлж фотошопджээ.
20. Нэгэн жуулчны 9-р сарын 11-ний үйл явдал болох онгоц ирж мөргөхийн 1 секундийн өмнөх зураг
Анх тавигдсан цагаасаа эхлээд шуугиан дэгдээж, үнэн худал гэсэн маргаан дагуулсан зураг. /Нислэгийн чиглэл, онгоцны толгой буруу буюу алдаатай байсан/. Хуурамч зураг гэдгийг тогтоосны дараа хэргийн эзэн Унгарын Питера Гузли (Péter Guzli)-хэмээх нөхөр тийм гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
19. Үгэн тоглоом: «Romney/Money»
Бодит байдал дээр энэ үг нь Romney гэсэн үг. Гэсэн хэдий ч зарим газар "M" , "O" үсгийг солин ашиглаж байсан.
18. 2004 оны Энэтхэгийн далайн аймшигт цунамийн зураг
Үнэндээ Чилийн далай эргийн зургийг фотошопджээ.
17. 2009 онд Атлантын далайд унаж сүйрсэн Air France 447-р нислэгийн зураг.
«Lost» олон ангит цуврал киноны нэгэн үзэгдлийн зураг.
16. Сэнди хар шуурганаар "Эрх чөлөөний хөшөө"
Бодит байдал дээр "Нөгөөдөр" хэмээх киноны үйл явдлын зураг ажээ.
15. 1914 онд хүү дугуйгаа ойд орхижээ, тэр дайнаас амьд үлдээгүй.
Хэн нэг нь мэдээж дугуйгаа ойд орхисон. Гэхдээ 1914 онд биш 1950 онд. Харин энэ орхисон хүнийг Дон Пуз (Don Puz) гэдэг бөгөөд тэр хэзээ ч дайнд яваагүй.
14. "Сар од" арал
Бодит байдал дээр энэ арал Хавайд байдаг бөгөөд Молокини гэдэг аж. Харин "одыг" фотошопоор нэмсэн гэнэ.
13. Эхийн хэвлийгээ жийж байгаа хүүхэд
Үнэндээ энэ нь физикийн хувьд боломжгүй зүйл юм. Учир нь савнаас хэвлий хүртэл гадна дотор маш олон булчин байгаа.
12. Гайхалтай сайхан /дур булаам/ могой олдлоо.
Үнэн хэрэгтээ энэ күйлийн могой аль эрт мэдэгдсэн. Дур булаам биш зүгээр бяцхан сонирхол татсан могой.
11. Дэлхийн хамгийн ер бусын газарт байдаг нууцлаг мод.
Үнэндээ Флоридагийн Дислейлэндэд байдаг хиймэл мод.
10. Японд ийм төрлийн амтат гуа ургадаг. Түүний амт нь байнга өөрчлөгдөж байдаг.
Амьдрал дээр ийм гуа байхгүй. Энэ бол жирийн нэгэн гуа. Харин редактор өнгөн дээр засвар оруулжээ.
9. Калифорнийн Секвойя Үндэсний паркад мандсан сар.
Энэ зургийг Калифорнид биш Францад авчээ. Харин сарыг сүүлд нь нэмсэн аж.
8. Иргэний дайны анхны өнгөт зураг.
Энэ юу болж байна аа! Удахгүй Жорж Вашингтоныг F-16-ийн бүхээгт байгаагаар гаргах уу? Америкчууд удаан хугацааны туршид энэ зургийг үнэн гэж итгэж байжээ. Хөөний улсууд шүү.
7. Сансараас нар хиртэлт ингэж харагддаг
Магадгүй ийм харагдаж болох ч энэ зураг бол Deviant art сайтын хийсэн бүтээл гэнэ.
6. Сансраас Энэтхэгийг авсан зураг
Үнэн хэрэгтээ Энэтхэгийн гэрэлтүүлэлт хэдэн арван жилд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан бүдүүвч зургуудын нэг хэсэг.
5. Норсон коала баавгай
Коалатай төстэй нохой гэнэ.
4. Стивен Сигал Путиний ард "эвэр" хийсэн нь
Шууд хэлэхэд фотошоп
3. Нисгэгч нислэгийн үеэр сэлфи хийжээ
Хэн нэгэн нь итгэж болох ч үнэндээ ингэх ямар ч боломжгүй.
2. 1994 онд Лос-Анжелес хотод цахилгаан тасарсан үе
Фото зурагчин Тьерри Коэна (Thierry Cohen)-ийн дэлхийн янз бүрийн хотуудад гэрэл цахилгаан тасарвал ямар байх вэ гэсэн хийсвэр эвлүүлэг зургуудын нэг нь ажээ.
1. Рио-де-Жанейро хот дахь супер сар.
Ийм юм байж болохгүй нь ойлгомжтой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...