Хамгийн хөөрхөн үйлчлэгчтэй авиакомпаниуд тодорчээ
- schedule 2015 оны 4 сарын 22
- chat_bubble 0
Агаарын тээврийн сэдвээр дагнан бичдэг "BS Aeronautics" сайтын явуулсан судалгааны дүн гартал иргэний агаарын тээврийн Air France компанийн онгоцны үйлчлэгчид хамгийн үзэсгэлэнтэй хүүхнүүдээр тодорчээ. Тэнгэрт дүүлж яваа нисэх онгоцон дотор зорчигчдын тав тухыг хангахын төлөө ажилладаг үзэсгэлэнтэй хүүхнүүдээрээ Singapore Airlines компани удаалсан байна. Харин гуравт манай хойд хөрш ОХУ-ын гол тээвэрлэгч болох “Аэрофлот”-ын үйлчлэгч хүүхнүүд бичигдсэн аж.
Шинжээчид онгоцны үйлчлэгчдийн нүүр царай, биеийн галбир, тэдний донжлог байдал, хувцаслалт зэргийг голчлон анхаарч үзсэн гэнэ. Жишээ нь, ялагчаар тодорсон Францын иргэний агаарын тээврийн компанийн үйлчлэгч хүүхнүүд загвар өмсөгч шиг биетэй, дээр нь нэрт загвар зохион бүтээгч Кристиан Лакруагийн урласан гоёмсог дүрэмт хувцастай гэдгээрээ онцгойров. Харин Оросын онгоцны үйлчлэгчид тод улаан өнгийн өмсгөлөөрөө гайхшруулжээ.
Хамгийн дур булаам онгоцны үйлчлэгчидтэй топ 10 авиакомпани:
1. Air France (Франц)
2. Singapore Airlines (Сингапур)
3. «Аэрофлот» (ОХУ)
4. Kingfisher Airlines (Энэтхэг)
5. Cathay Pacific (Хонгконг)
6. Emirates (Дубаи)
7. Air Asia (Малайз)
8. Lufthansa (Герман)
9. Thai Airways International (Таиланд)
10. Virgin Atlantic (АНУ)
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...