ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлд 2,6 жилийн ял оноожээ
- schedule 2015 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд шүүн хэлэлцлээ. Н.Түмэндэмбэрэл нь С.Ламбаа сайдын үед яамныхаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдож, улмаар Н.Хүрэлбаатарыг сайд болсны дараа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Шүүхээс Н.Түмэндэмбэрэлийг зохих буруутай хэмээн үзэж 2,6 жилийн хорих ял оноолоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...