95 насандаа дэлхийн рекордыг эвджээ
- schedule 2015 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Чарльз Югстер дэлхий дээрх хамгийн эрүүл өндөр настан юм. Тэрээр 95-аас дээш насныхны 200 метрийн нүйлтийн тэмцээнд хурдалж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон юм. Чарльз Югстер уг зайг 55 секундын дотор туулсан бөгөөд АНУ-ын иргэн Орвилл Рожерсын 2013 онд тогтоосон рекордыг хоёр секундээр анхиулсан байна.
Шинэхэн аварга маань спортоор өдөр тутамд хичээллэдэг бөгөөд одоог хүртэл нэг ч эм ууж үзээгүй нэгэн гэнэ.
Чарльз Югстер 1919 оны долоодугаар сарын 26-нд Лондон хотноо төржээ. Залуудаа сэлүүрт завиар хичээллэж байгаад орхисон байна. Түүнээс хойш 60 нас хүртлээ ямар ч спортоор хичээллээгүй гэнэ.
Чарльзын бие 60 нас хүрснээс хойш өвдөх болжээ. Ийнхүү өвдсөнөөс болж насжилттай холбоотой үүсдэг өвчин чухам юунаас болдог талаар судлаж, энэ талаар хэвлэгдсэн нийтлэлүүдийг олж унших болжээ. Ингээд өвчин тусах болсон гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, зөв хооллолттой холбоотой гэдгийг олж мэдэн амьдралынхаа хэв маягт өөрчлөлт оруулахаар шийдсэн байна.
Чарльз орон нутгийн спорт клубынхан сэлүүрийн тэмцээн зохион байгуулдаг тухай сонсжээ. Бага залуу байхдаа хичээллэдэг байсан спортдоо эргэн ирж анхан шатнаас нь хичээллэж эхэлсэн байна. Ийнхүү хоёр жил хичээллээд бие нь өвдөхөө больсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...