ХААХ
Хятадын Гуанжоу хотод “Toyota” машин үйлдвэрлэнэ
- schedule 2015 оны 4 сарын 20
- chat_bubble 0
“Toyota Motor” корпораци БНХАУ болон Мексикт 1.4 тэрбум ам.доллараар үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна. БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах үйлдвэр 2017 оноос автомашин үйлдвэрлэж эхлэх бол Мексикт 2019 оноос “Corolla” загварыг үйлдвэрлэхээр болсон байна.
“Toyota Motor”-ийн одоогийн үйлдвэрүүдийн хүчин чадал бараг хязгаартаа тулаад байгаа аж. Учир нь 2009 онд тус компани 59 жилийн дараа анх удаа алдагдал хүлээсэн байна. Тиймээс шинэ үйлдвэрүүдийн төслүүдээ зогсоож, үйлдвэрүүдийнхээ бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарчээ. Үүнээс гадна дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч тус корпораци энэ оны эцсээр шинэ “Prius” загвараа танилцуулахаар төлөвлөж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?