Сая сая зөгий ачиж явсан машин онхолджээ
- schedule 2015 оны 4 сарын 20
- chat_bubble 0
АНУ-ын баруун хойд хэсэгт зөгий ачиж явсан ачааны машин онхолдож үүрээ эвдүүлсэн сая сая зөгийнүүд уурлан догширч ойр орчмын хүн амьтан руу довтолж тухайн орчинг аюултай болгожээ.
Уг осол Сиэтл хотын орчим 2015 оны 04-р сарын 17-ны Вашингтон-Линвудын хурдны зам дээр Баасан гарагт орон нутгийн цагаар 03.00 цагт болжээ. Ачааны авто машин 440 бүл зөгий тээвэрлэн явж байжээ. Нэг бүлд хамгийн багадаа 20,000 гауй зөгий байдаг аж. Тэнд тээвэрлэж байсан зөгийг 14 сая орчим байсан гэж барагцаалж байгаа юм байна.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр осол шөнө дунд болсон болсон учраас зам хааж бусдад аюул учруулахаас сэргийлж чадсан байна. Тиймээс албаны болоод тусгай үйлчилгээний ажилчид /зөгий баригчид/, цөөн хэдэн сэтгүүлчид довтолгоонд өртсөн байна.
Зөгий баригч нар цаг гаруй ажиллаж 62,000 фунтээр үнэлэгдэх зөгийг буцааж хайрцагт нь хийж чаджээ. Осол чухам юунаас болсон тухай мэдээлээгүй ч олон сая зөгий амь үрэгджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...