Газраа чөлөөлж, нүүхийг хүсээгүй хятадууд
- schedule 2015 оны 4 сарын 18
- chat_bubble 0
Жолооч нар шинээр баригдсан хурдны замаар давхиж яваад зам гэнэт дуусч, замыг тэр чигт хаасан хуучин барилгуудыг /ферм/ харан гайхан буцаж эргэх юм уу тойрч байна.
Донгюин хотын энэ хавийн ихэнх оршин суугчид барилгын компаний нөхөн төлбөрийг зөвшөөрөн нүүсэн бол фермер 72 настай Юү Тан, 71 настай түүний эхнэр Шин нарт тэр мөнгө нь маш чамлалттай санагджээ.
Орон нутгийн захиргаа зөвхөн нэг талыг барьж байгаа хэмээн цөөн хэдэн ямаа, тахиатай фермэр Тан гомдоллож байгаа аж.
Шандун мужийн Циндао хотын нэгэн газар хоёр талаасаа нурсан, нэг талдаа ухсан гүнзгий нүхний ирмэг дээр хоёр давхар байр байна. Тэр байшингийн 2 давхарт 47 настай Жу Баоган амьдарч байгаа гэнэ. Тэр үл хөдлөх хөрөнгөд нь хэтэрхий бага үнэ санал болгосноос түүнийг үл зөвшөөрөн ганцаар нүүхээс татгалзан үлджээ.
Тэр ямар ч ус цахилгаан байхгүй гэртэй орохын тулд шат хийсэн байна.
2015. 04.15. Гуанси Жуаны автономит мужийн Нанаинг хотын шинэ хроололд дунд байдаг хуучин байр. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэрийн эзэнтэй нөхөн төлбөрийн талаар тохиролцож чадахгүй байгаагаас газраа чөлөөлөхийг хүсэхгүй байгаа аж.
2010 он. Анхуй мужийн Хэбэй хотын барилгын талбай дээр ганцаараа үлдсэн айл. /нурсан барилгын багахан хэсэг/. Орон нутгийн хэвлэлд гэрийн эзэн өмнө зөвшөөрсөн нөхөн төлбөрөөсөө буцаж илүүг нэхсэн хэмээн бичжээ.
2007 оны 3-р сар. Чунцин хотын захиргаа зөрүүд айлыг ятгаж чадаагүйгээс барилгын компани нь тойруулан ухаж арал дээр амьдруулах болжээ. Зарахыг хүсээгүй байрны эзэмшигч төрийн далбаагаа хатган эсэргүүцлийн лоозунг өлгөсөн байна.
Чунцин хотын барилгын төслийн гурван жил саатуулсан сөргөлдөөн 4-р сарын 2-нд зөвшилцөлд хүрч нураажээ.
2013 оны 7. сар. Жэжианг мужийн Руияан хот дахь 5 давхар орон сууцныбарилгын нэг хэсгийг үлдээн нураажээ. Эзэгтэй Жен Мэйжү байрны шалгаж явна. Энд худалдааны төв баригдах ёстой ба тэд нөхөн олговрын хэмжээнд сэтгэл дундуур байгаагаас буулгуулахаас татгалзсан аж. Ус, цахилгааныг 2013 оны эхээр тасалсан ч эзэд нь бараг нэг жил орчим амьдарч байгаа тухай орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.
2007 оны 4-р сар. Шинжэн хотын бизнесийн төв дүүрэгт санхүүгийн төв баригдах газар дээр 6 давхар вилла барилга ганцаараа торойн үлдсэн байна. Барилгын эзэн Чой Чу Чунг эхнэр Жан Лиан Хоа нар санал болгож байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
2012 оны 12 сарын 6. Хятадын хойд хэсэгт байх Шанси мужийн Тайюан хот. Барилгын ажилчид 10 м өндөр шарилын газрын үлдээн, түүнийг тойруулаад барилгын ажлаа эхэлжээ. Уг газрын эзэмшигч болох шарилын ар гэрийнхэн барилгын консорцумтай нөхөн олговрын талаар маргалдаж байгаа гэнэ.
2012 оны 12 сарын 13. Энэхүү тавцанг шарилыг нүүлгэн шилжүүлэхээр зориулан хийжээ. Ар гэрийнхэн нөхөн олговор болох 800 юанийг аргагүйн эрхэнд зөвшөөрсөн байна.
2013 оны 8-р сар. Шианы гудамжины замын дундах хуучин барилгыг жолооч нар тойрон явж байна. Уг гурван давхар барилгад 2010 оноос хойш 7 долоон гэр бүл ус, цахилгаангүй амьдарсаар байна. Үүн дээр нэмээд уг газрын эзэмшигчийн талаар ах дүү хоёрын маргалдан хэрэг нь шүүх хэлэлцэгдэж байгаа хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлжээ.
2009 оны 2-р сар. Чунцин хотын шинээр орон сууцжуулах төслийн газарт орсон газарт торойн үлдсэн ганц барилга. Гэрийн эзэд өмнө үнэ тохирон нураахыг зөвөөрсөн боловвч дараа нь татгалзсан хэмээн бичсэн байна. /Ред: "Өмнөх зөвшөөрлөөсөө дараа нь татгалзсан" гэж олон нийтэд зориуд "тийм" ойглголт төрүүлэх зорилгоор бичдэг байх. Үнэндээ анхнаасаа нөхөн олговрыг хүлээн зөвшөөрөөгүй биз./
2007 оны 11-р сар. Гуандун мужийн нийслэл Гуанжоу хотын шинээр орон сууцжуулах төслийн газар орсон хэсэгт ганцаар үлдсэн барилга.
2008 оны 1-р сар. Гуанжоу хотын шинээр орон сууцжуулах төслийн газар орсон хэсэгт ганцаар үлдсэн барилгыг нурааж байна. Газрын эзэд уг газрын нөхөн төлбөрт барилгын компанийн санал болгосон үнээс ихийг авахаар шүүхээр заргалдсан боловч заргаа авч чадаагүй байна.
2007 оны 11-р сар. Хунань мужийн Чангша хотын худалдааны төвийн өмнөх талбайд байх хуучирч муудсан нэгэн байрны тал хэсэг.
2010 оны 10-р сар. Юанань мужийн Куминь хот дах шинээр барилгажуулах талбайд үлдсэн сүүлчийн барилга. Түүний барилгыг тойруулан суваг ухсан ч барилгын эзэмшигч 58 настай Жао Шин тэндээс нүүхээс татгалзан ус цахилгаангүй амьдарсаар байгаа хэмээн орон нутгийн хэвлэлд бичжээ.
2013 оны 11-р сар. Хубэй мужийн Шианяанг хотын шинээр орон сууцжуулах төслийн барилгын чөлөөлөгдсөн талбайд цор ганцаар нураагдалгүй үлдсэн барилга. Эзэд нь нөхөн төлбөртэй санал нийлэхгүйн улмаас нүүхээс татгалсан байна.
2012 оны 11 сар. Жэжиан мужийн Венлин хотын шинэ автозам дээр тээглэгдсэн хагас нурсан барилга. Уг барилгын эзэн 67 настай Боаген, 65 настай түүний эхнэр хоёр 4 жилийн турш Даши хотын засаг захиргаанаас санал болгосон үнийг эсэргүүцэн маргалдаж байгаа тухай Хятадын хэвлэлүүдээр маш их бичигдсэн.
2012 оны 12 сар. авто зам дээр саа д болсон 5 давхар барилгыг нурааж байна. Уг барилгын эзэд болох нугасны фермтэй Луи Баоген түүний эхнэр нар 40,000 ам.доллар авахыг зөвшөөрсөн тухай хэвлэлд бичжээ.
Хятад газар түүн дээр байх үл хөдлөх хөрөнгөд хэтэрхий бага нөхөн олговор өгдөг байна. Тэр нь айлуудад маш гомдолттой байдгаас нүүхгүй байх тохиолдол их байдаг аж.
Холбоотой линк:
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...