"Nokia" өөрийн өрсөлдөгч "Alcatel Lucent" компанийг худалдан авахаар боллоо
- schedule 2015 оны 4 сарын 15
- chat_bubble 0
Финляндын цахилгаан холбоо сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Nokia" компани Францын "Alcatel Lucent" компанийн бүх хувьцааг 15.6 тэрбум евро (16.6 тэрбум ам.доллар)-гоор худалдан авахаар тохиролцжээ. Нэгж хувьцааны үнэд 0.55 евро санал болгосон байна.
Цагтаа дэлхийн номер нэг гар утас үйлдвэрлэгч байсан компани ухаалаг утасанд зах зээлээ алдсан юм. "Nokia" компани 61 мянган ажиллагчинтай, 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. 2014 оны байдлаар 21.06 тэрбум еврогийн хөрөнгөтэй, 1.17 тэрбум еврогийн ашигтай ажиллажээ.
“Alcatel Lucent” компани дэлхийн 130 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 62 мянга гаруй ажиллагчидтай. 2013 оны байдлаар 21.9 тэрбум еврогийн хөрөнгөтэй, 1.3 тэрбум еврогийн алдагдалтай ажилласан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...