Брунейн султаны хүү хунтайж Абдул Малик хоёр дахиа гэрлэлээ
- schedule 2015 оны 4 сарын 15
- chat_bubble 0
Британийн нөмөр нөөлөг дор Борнео арал дээр ойролцоогоор муслим шашинтай 415,000 гаруй хүн амтай, Бруней улсыг 67 настай Султан Хасанал Болках захирч байна. Тус улсын ДНБ манай улсаас 2 дахин, нэг хүнд ногдох орлого нь 12 дахин их юм.
Бруней улс нь нефть болон байгалийн хийгээр баян бөгөөд тэр бүгдийн эзэн нь султан. Султан Хассанал Болкиах хоёр хатантай байсан ба хоёр дахь хатан нь 2003 онд гэр бүлээ цуцлуулсан. Султаныг ойролцоогоор 20 гаруй, зарим мэдээллээр 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг.
Дэлхийн хамгийн баян /цагтаа олон жил тэргүүн баян хэмээгдэж байсан/ нөлөө бүхий эрхмүүдийн нэг Султан 5 хүү, 7 охинтой. Тэдний гурав нь гэрлэсэн аж.
Султаны зургаа дахь хүүхэд 31 настай Абдул Малик нь 22 настай бүсгүйтэй гэрлэж байна. Энэ нь түүний хоёр дахь гэрлэлт юм.
Хуримын ёслолын ажиллагаа 1788 өрөөтэй хааны ордонд болсон бол цайллагыг 5000 хүн багтах боломжтой ордны танхимд хийсэн байна. Хуриманд 5.4 сая ам.доллар зарцуулсан нь харьцангуй хямд өртгөөр хийж байгаа гэсэн үг гэнэ.
Хуримд уригдсан 2 000 гаруй зочдын дунд дэлхийн олон улс орны хаан, ван, тэдний угсаа залгамжлагчид, бие төлөөний хүмүүс гээд 500 гаруй дээд язгууртан зочид хүрэлцэн иржээ.
Брунейн султан Хассанал Болках, хатан хаан Салеха хүү Абдул Малик болоод шинэхэн эхнэр Даяангку Рааби-атул Адавияах Пенгиран Хажи Болках нар.
Хуримын ёслолын ажиллагаа 2015 оны дөрөвдүгээр сарын 05-нд эхэлсэн бөгөөд 7 хоног үргэлжлэн өндөрлөлөө.
Бурнейн хаан ширээг залгамжилдаг Султаны гэр бүлийнхэн баян тансагаараа дэлхий дахинд эрт дээр үеэс гайхагддаг бөгөөд ордны жорлонгийн суултуур, угаалтуур гээд бүх юм нь алтаар хийгдсэн гэдэг.
Тус улсын бүх шатны боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, амьдралын стандарт ч хааны гэр бүлийн гишүүдийн амьдралын хэт үрэлгэн хэв маягт улс төрийн хүрээнийхэн шүүмжилтэй хандаж сэтгэл дундуур байдаг байна.
Султан сайхан машинд дуртай. Түүнд "роллс ройс" л гэхэд 150 байгаа бол сангийн сайд дүүд нь 17 нисэх онгоц, 2 000 машин, 22 усан онгоц байдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй дүү нь хувийн хэрэгцээндээ зориулж 10 тэрбум ам.доллараар 170 ширхэг алтан суултуур, 500 ширхэг болор гэрлийн бүрхүүл гэх зэргийн худалдан авсан гэдэг.
1996 онд Брунейн Султан 50 насны төрсөн өдрийн ойдоо попын хаан Майкл Жексоныг урьж тоглуулаад төлбөрт нь 10 сая фунт стирлинг төлж байжээ.
Хэвлэлүүд хосуудын гоёл чимэглэлээс эхлээд сандал зэрэг нь бүгд цул алт байсан хэмээж байна. Мөн бүсгүйн чидун жимсний хэмжээтэй алмаз, эрдэнийн чулуу шигтгэсэн цагаан алтан титэм, зүүлт, түүнчлэн битүү сваровский шигтгээтэй туфль, хөлөндөө алтан цагираг хийснийг онцолж байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...