Алдартай фото зургийн ард ямар хүн байдаг бол
- schedule 2015 оны 4 сарын 15
- chat_bubble 0
Фото сэтгүүлч Стив Мак Курри /Steve McCurry/ 1950 онд АНУ-ын Пенсильванд төрсөн. Тэр өдгөө 65 настай ба дэлхийн дайн тулаантай бүс нутагт 40 жилийн турш явж зураг авч дэлхий нийтэд халуун цэгээс нь зурган мэдээлэл түгээж байгаа.
Түүний дэлхий дахинд хамгийн алдартай зураг нь "Афган охин" юм. Энэ зураг National Geographic" сэтгүүл дээр гарснаар түүнийг дэлхий даяар алдартай болгосон. Тэрбээр 40 жилийн турш аялахдаа мянган мянган зураг авсан бөгөөд хэдэх арван шагналыг авч байсан юм.
Тэрээр саяхан өөрийн авсан фото зургийн үзэсгэлэнгээ Италид нээсэн байна.
Стив Мак Курри сэтгүүлчид ярихдаа, "Намайг маш олон шинэ газар нутаг, сонирхолтой зан заншил, түүх улсуудын жагсаалт байна. Иран, Мадагаскар, Монгол Улс, Орос зэрэг. Би тийшээ явахыг хүсч байна" хэмээжээ.
"Афган охин" - Sharbat Gula, хэмээх 12 настай афган охиныг Пакистаны Пешеварын ойролцоох дүрвэгсдийн хууранд байхад нь зургийг 1984 онд авсан байна. Хожим энэ охиныг Пакистанд байхад нь олж уулзсан.
Кувейт - 1991 оны Булангийн дайны үеэр газрын тосны цооногууд шатаж байх газраас гурван тэмээ холдон яваа зураг.
Булангийн дайнаар Саддам Хусейн ухрахдаа 600 газрын тосны цооногийг дэлбэлсэн юм. Энэ нь байгалийн гамшиг байсан юм. Газрын тос ихээр алдагдаж нуурууд үүсгэн шатаж Персийн буланг жинхэнэ гамшиг болгож байсан гэж тэр хэлж байжээ.
Кампучи - Анкор хотын Preah Khan-д тоглож байгаа хүүхдүүдийн сүүдэр.
Этиоп - Омо хөндийд буй Сури омгийн хүүгийн хөрөг.
Этиоп - Цонхоор харан зогсоо Кара омгийн хүүхдүүд.
Энэтхэг - Ражистан дахь Рабари омгийн настаны хөрөг
Вьетнам - Phu Tho мужийн нэгэн байрны дүр зураг
Югослав - Ээж охин хоёр Югославын далбаагаар будсан байшингийнхаа цонхоор харж зогсоно. 1989 он Монтенегро.
Этиоп - Хамер омгийн хүү.
Этиоп - будгаар болон цаасаар маск хийн өмссөн хамер омгийн хүүгийн хөрөг
Этиоп - Дугуйн тасархай барьсан хоёр охин.
Этиоп - Стив Мак Курри Сурма омгийнхонтой
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...