Эрчүүдийн нууц хүсэл
- schedule 2015 оны 4 сарын 14
- chat_bubble 0
Хүн болгонд л дотор бодол байдаг. Дийлэнх эрчүүд юу мөрөөддөг вэ? Тэдний мөрөөдлийг судлаж үзжээ. Үүнд,
1. Бүсгүйчүүд алт болон үнэт чулуу, үслэг эдлэлийг харшилтай байдаг ч болоосой.
2. Ууттай хог өөрөө хогийн бункер руу ордог бол сайхан аа.
3. Хөх томруулах болон бусад гоо сайхны хагалгааны төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас гаргадаг болвол ч...
4. Бүх бүсгүйчүүд нэг нэртэй байдаг бол харьцахад амар байхгүй юу.
5. Эмэгтэйчүүдийн хамарт шар айраг, хөлс болон сонгины үнэрийг шүүдэг шүүлтүүр байдаг бол.
6. Жорлонгийн суултуурын зөөлөвч бие засах үед өөрөө өндийж дуусмагц буудаг болчихвол ч.
7. Эрчүүд нөгөө ажлынхаа үеэр олон удаа дур ханадаг бол болох нь тэр.
8. Бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн ажлын хувцас нь купальник байдаг бол харж суухад сайхан байхгүй юу.
9. Зангиаг уядаггүй, өмдийг индүүддэггүй байсан бол.
10. Хүүхдээ өсгөхөд нэг эр хүнд дөрвөн эмэгтэй ногдож хамтдаа амьдардаг бол сайхан аа.
11. Хамрын үсийг толгойных руу шилжүүлж болдог бол.
12. Хүн бүр сард нэг удаа албан байгууллагаа галдан шатахыг зөвшөөрсөн хууль байдаг бол ч сайхан байхгүй юу.
13. Хурдны замын хурдын хязгаарыг байхгүй болгох.
14. Гуравдугаар сарын наймны Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хоёрдугаар сарын 29-нд шилжүүлэхсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн шаардлагыг тэвчиж болж байна.
15. Ямар ч тохиолдолд оймсууд хосоороо байдгаар бүтээгдсэн бол. Оймсоо энд тэнд тайлаад тавихад өөрсдөө хосоо олоод нийлчихдэг бол ч болж байна аа.
16. Баар болгонд гэртээ харихыг хүсэхгүй байгаа нэгэнд зориулсан эвхдэг ор байдаг бол.
17. Хөхний даруулгын түгжээг тэвэрмэгц тайлагддаг байхаар хялбар хийх.
18. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг нь жилд нэг удаа ирдэгсэн бол. Ирэх ирэхдээ ангийн улирлын үеэр ирдэг бол сайхан аа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...