- schedule 2015 оны 4 сарын 15
- chat_bubble 0
Та энэ зургийг хараад Египетэд цас орсон гэж андуурав.
Эсвэл ёотон гэж андуурав аа. Энэ бол шохойн чулууны карьер буюу ил уурхай юм.
Египет шохойн чулууны нөөц арвинтай улс. Одоогоор 1,500 уурхайд 45,000 гаруй хүн ажиллаж байна. Харамсалтай нь энэ хүнд хүчир, хортой уурхайд хүүхдүүд багагүй ажилладаг аж.
Энэ олон мянган хүн барилгын үйлдвэрлэлд, эмийн болон керамикийн үйлдвэрт зориулан томоос жижиг хүртэл, тоосго блок хэлбэрээс буталсан нунтаг хэлбэр хүртэл бараг нүцгэн гараар шохойн чулуу олборлож байна.
Египетийн өмнөд хэсгийн Мине цөлийн уурхайд ажилчид хөрөөдөх, зүсэх машин ашиглан ийнхүү цагаан тоосон дунд олборлолт явуулдаг.
Техна тосгоны уурхайн ажилчид ажлын өдөр дуусаад амарч байгаа нь.
Энэ уурхайн ажилчид хурц хөрөө ашиглан тоосго хэлбэрээр шгохойн чулуу олборлодог байна. Эхлээд нэг хэсэг талбайг дээд талыг нь тэгшхэн хөрөөдөж авна.
Дараа нь тэрхүү талбайгаа сараалжаар торлон тоосго болгох зориулалтаар тодорхой хэмжээний зузаантайгаар хөрөөддөг. Хөрөө нь өөрийн гэсэн бяцхан төмөр замаар явна.
Эцэст нь тэрхүү хөрөөдсөн тоосгонуудаа /салаагүй байгаа/ сууриар нь хэвтэй хөрөөгөөр хөрөөдөн салгаж тоосго буюу блок гарган авдаг байна.
Бэлэн болсон тоосгонуудаа өрж байгаа нь.
Шохойн чулууны уурхайд ийм нөхцөлд ажилладаг ажээ. Зарим үед боссон шохойн тоос шороо намдтал хүлээнэ.
Шурафа тосгоноос ажилчид голдуу пикап машинаар уурхай руугаа явдаг.
Шурафа тосгоноос явдаг ажилчид үүрээр ажилдаа гардаг ба өөрсдийг нь авах бригадынхаа машиныг хүлээн зогсоцгоож байна. Ажилчдын дунд хүүхдүүд олон бий. Тэд бусдын адил ажилладаг.
Ажилчид уурхай руугаа явахаар пикапандаа суусан байна.
Хурц хөрөө бүхий торлон хөрөөддөг техник нь.
"Залуу" ажилчин цайны цагаараа. Зарим хүүхэд уурхайд 10 настайгаасаа эхлэн ажилладаг. Уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар энд ярилтгүй. Учир нь тэд бараг ийм зүйл мэдэхгүй. Аваар ослоос болж амиа алдах тохиолдол бишгүй гардаг гэнэ.
Техна тосгоны шохойн чулуун тоосгоор барьсан дуусаагүй барилга.
Үүрээр пикап машины тэвшин дээр ажилдаа явангаа цай ууж байгаа ажилчин. Учир нь түүний ажиллах уурхай Кайр хотоос өмнө зүгт 300 км зайтай оршдог.
15 настай Баскхарун Мунир "гэрийн хүн" болсон. Учир нь тэр 2013 онд хөрөөдөгч машинд нэг гараа алдаад хөдөлмөрлөх аргагүй болжээ.
Ил уурхайн шохойн чулууны тоосноос хамгаалан ажилчид масктай ажилладаг.
Сууриар нь хөрөөдөж салгадаг хэвтээ хөрөө машин. Энэ төмөр зам бүхий машинаа шилжүүлэн зөөн хөрөөдсөөр тоосгоо гарган авдаг байна.
Хөрөөний нөөц ир. Энэ л багаж уурхайн ажилчдын шохойн чулуу олборлох гол төхөөрөмж юм.
Шороо тоосноос хамгаалсан маск өмссөн байдал.
Шурафа тосгоны ажилчид үүрээр гал түлэн дулаацаж байгаа нь.
Шохойн нунтаг шуудайлагдан тээвэрлэхэд бэлэн болжээ.
Огтлогч, хөрөөдөгч машинуудын цахилгааны кабель, тэдгээрийн гар аргаар холбосон байдал. Энд цахилгаанд цохиулахгүй гэсэн баталгаа байхгүй.
Ажилчид хортой тоос шорооноос болж уушиг, амьсгалын замын өвчнөөс болж урт насладаггүй.
Ил уурхайн харагдах ерөнхий байдал
Ил уурхай шинэхэн бэлтгэсэн шохойн чулуу тоосго тээвэрлэхэд бэлэн болсон байна.