Тайландад лам болон транссексуал иргэдээ цэргийн албанд татлаа
- schedule 2015 оны 4 сарын 9
- chat_bubble 0
Тайландад цэргийн алба хаах иргэд цөөрснөөс лам болон транссексуал хүмүүс, трансвестит /эсрэг хүйстэнийхээ хувцасыг өмсдөг/ иргэдээ цэрэгт татах болжээ. Өмнө нь ийм иргэдийг “сэтгэцийн өвчтэй” хэмээн үзэж цэргийн албанаас чөлөөлдөг байсан байна. Инйхүү батлан хамгаалахын салбарын бодлогод багагүй өөрчлөлт орлоо. Цэргийн албанд татагдагсадыг 3 төрөлд хуваажээ. Хэрэв дайн болвол бүгд л эх орноо хамгаалах ёстой биз дээ.
“Төрөл 1”. Бие физиологийн хувьд эрүүл чийрэг, эр хүн. “Төрөл 2”-т хөх болон бусад хэсэгтээ имплант хийлгэсэн эрчүүд багтана. Харин “Төрөл 3”-т хүйсээ солиулсан нь багтана.
Хамгийн сонирхолтой нь цэрэгт татах эсэхийг сугалаагаар шийдсэн байна. Хэрэв хар тасалбар сугалвал цэргийн албанаас чөлөөлөгдөнө. Харин улаан өнгөтэй сугалаа таарвал цэрэгт хоёр жил алба хаах юм гэнэ. Нийт сугалааны 20 хувь нь улаан өнгөтэй аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...