Усны үхрийн талаар таны мэдэхгүй баримтуудаас дэлгэе
- schedule 2015 оны 4 сарын 8
- chat_bubble 4
Яагаад бид англиар хиппо, оросоор бегемот хэмээх усанд голдуу амьдардаг амьтаныг усны үхэр гэж нэрлэсэн юм бол. Буйвол хэмээх жинхэнэ усны үхрийг бас ингэж нэрлэдэг шүү дээ. Уг нь энэ амьтаныг монголоор "АРМАНА" гэдэг юм байна.
Армана гадаад байдлаараа бүүдүүн бахим, бөөрөнхий хэлбэртэй, үсгүй бөгөөд гахайтай илүү төстэй. Дэлхийн улс орнууд энэ амьтаныг янз бүрээр нэрлэдэг байна. Грекчүүд "Голын морь" буюу усны адуу гэж нэрлэдэг нь усны үхэр гэхээс бараг илүү үнэнд дөхнө.
Гэтэл генийн шинжилгээгээр үхэртэй илүү ойр болох нь батлагдсан байна. Мөн халимтай хамгийн ойр удамшлын гентэй гэнэ.
Бегемот нь 50-60 сая жилийн өмнө үүссэн ба Африк тивийн нутаг 16 сая жилийн өмөнөөс амьдарч эхэлжээ.
Өдгөө байгаль дээр Африкийн Сахараас урагш байдаг ба дэлхий дээр 100 гаруй мянган армана буюу усны үхэр байдаг гэнэ.
Тэд нуур, намаг, шавартай голд амьдардаг өвсөн тэжээлтэн. Өдөр голдуу усанд байж байгаад шөнө газар дээр гарч дунджаар 4-5 цагийн дотор 68 кг өвс иддэг. Гэхдээ үхсэн амьтаны сэг идсэн тохиолдол ихээр бүртгэгдсэн байдаг ажээ.
Бегемотын урт нь 4м, өндөр хагас метрт хүрдэг байна. Насанд хүрсэн эрэчин 1,500 кг, эмэгчин 1,300 кг дундаж жинтэй байдаг. 2.6 тн хүрдэг ч тохиолдол бий.
Бегемот ерөнхийдөө тайван бас удаан амьтан. Гэхдээ үр төл, эзэмшил газраа хамгаалах, өөрийг уурлуулж оролдсон хүн амьтаныг хөөх, хазах зэрэг авир гаргана.
Армана аймшигтай том ангайдаг /бараг 1800/ ба дээд эрүүндээ 2 соёо, мөн 4 жижиг шүдтэй. Доод эрүүндээ хоёр том соёо, дөрвөн жижиг шүдтэй. Соёо нь 75 см урт хүрсэн тохиодол байдаг гэнэ. Шүд соёо нь тулалдах болон тоглож надахад үүрэгтэй болохоос хооллоход ямар ч үүрэггүй.
Шархдаж гэмтсэн үедээ уснаас гарч наранд биеэ ээн шархаа эдгээдэг аж.
Нэг сүрэгт бух буюу эрэгчин армана, 4-5 эмэгчин, үр төл залуу арманаууд байдаг.
Тэд ороо нь орсон үед эрэгчин нь хоорондоо тулалдан ялагч нь эмэгчинээ авдаг байна. Тэдний тулааан хоёр, гурван цаг үргэлжилж нэгнийхээ амь насыг бусниулсан цуст тулаан хийх тохиолдол их байдаг байна. Сонирхолтой нь байгаль дээр хэдий ялсан ч эмэгчин нь түүнийг болно гэсэн баталгаа байдаггүй гэнэ. Олон цаг хүч тамираа барсан ялагч амар ч байх үед нь эмэгчин нь өөр эрэгчин лүү /сүрэг/ яваад өгдөг байна. Шинэ ялагч өмнөх эрэгчиный үр төлийг алах тохиолдол их байдаг гэнэ.
Армана маш зузаан арьстай. арьсны зузаан нь 15 см байдаг тул дийлж хазах амьтан байхгүй. Зоопаркийн шархадсан арманагийн арьсийг оёход зүү нь орохгүй маш хэцүү байдаг гэнэ. Жирийн утас биш метал утсаар оёдог байна.
Хэзээ ч битгий уурлуул. Армана маш түрэмгий, урьдчилан тооцох боломжгүй амьтан бөгөөд Африк дахь хамгийн аюултай амьтдын жагсаалтад ордог аж.
Тэд газар нутгийнхаа жинхэнэ эзэд байж чаддаг. Хэн нэгэн тэдний газар нутагт орохыг үнэхээр хүсч байгаа бол, маш чимээгүй болгоомжтой явах хэрэгтэй, хэрэв мэдэгдвэл 10-40 арманын дайралт ирнэ гэдгийг бодох хэрэгтэй.
Армана харьцангуй урт насалдаг. Дунджаар 50 насладаг. Түүнээс ч илүү жил амьдрана. Нэгэн амьтаны хүрээлэнд байсан армана 61 наслаж байжээ.
Арманагийн үржил усанд явагдаж усанд төрдөг.
Эхийнхээ хэвлийд 8 сар болсон бяцхан армана 130-аад см урттай, 25-50 кг төрдөг. Бяцхан зулзага нь усан дор 20 секундээс дээш байж чаддаггүй.
Армана удаан болхи гэдэг нь худлаа шүү. Тэд гүйллтийн тамирчид шиг хурдан. Тэд богинохон хөлтэй хэдий ч маш хурдан сэлдэгээс /цагт 8 км/ гадна газар дээр цагт 30 км хурдлах чадвартай. Усанд дотор байхдаа 2-5 минут тутам хамраа дээш гаргаж амьсгалдаг.
Эрдэмтэл армануудын хооронд харилцаа холбооны өөрсдийн гэсэн хэл байна уу хэмээн олон жил судлаад байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Уг нь байгальд дайсан бараг байхгүй ч хамгийн аюултай дайсан хүн болоод байна. Түүний мах, шүд, соёонд нь болж "Дэлхийн улаан ном"-д орсон тэднийг хулгайгаар маш ихээр агнадаг байна. Мөн амьдрах орчныг нь хомсдуулснаас ихээр хорогдох болжээ.
Ганцаараа байгаа арманыг сүрэг арслан, матар барих тохиолдол байдаг аж.
Өөрийнхөө үрийг хамгаалж байгаа эмэгчин армана.
Энэ арманауудын дээгүүр явж байгаа матар тэдэнд хазуулан алуулсан.
Залуухан, туршлага багатай матар эм усны үхэрт хэтэрхий ойрхон очжээ. Дөнгөж ойртонгуут л галзууртлаа уурласан тавь орчим усны үхэр түүнийг бүслэн авсан байна. Матар ихэд сандарч, бүр тэдний нуруун дээгүүр дамжин зугтахыг оролджээ. Гэвч энэ нь бүтсэнгүй. Усны үхрүүд түүнийг ус руу татан унагаж энд тэндээс хазаж эхэлжээ. Хөөрхий матарт аврагдах ямар ч боломж байсангүй. Хэдхэн минутын дараа зэрэмдэг болсон матрын цогцос голоор хөвж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...