Францын шорон Грегуар Коргановын нүдээр
- schedule 2015 оны 4 сарын 6
- chat_bubble 0
Францын шоронд нэвтэрцгээе.
Фото сэтгүүлч Грегуар Корганов Францын 20 өөр шоронд "зочилжээ". Түүний зорилго нь Францын шоронгийн бодит байдал, хоригдлуудын тухай жинхэнэ амьдралын харуулахыг хүсчээ.
Тэр энэ олон шоронгуудад нийтдээ 3 жилийн хугацаа зарцуулж шоронгуудад хоригдлуудтай бараг цуг амьдарсан байна. Тэр энэхүү гэрэл зургийг 2014 дуустал нийтлэхгүй байх гэрээ байгуулсан байна.
Тэрээр энэхүү төслөө 2011 онд эхэлжээ.
Грегуар цагдан хорих төв, хорих анги, шорон бүрт 5-10 хоног "хоригдож" байжээ.
Тэр шоронг өөрөө сонгодогүй байжээ. Төслийн багийн ерөнхий найруулагч Стефан Меркуриогийн заасан шоронд илгээгдэж байсан гэнэ.
- Гэрэл зурагчин хоригдлуудтай харилцан ярилцаж байхад тэдний ихэнх нь ярих дургуй, эсвэл маш товчхон хариулдаг байжээ. Нэг ёсондоо тэдэнтэй ойлголцож ярилцахад хүнд хэцүү байсан байна.
- Грегуар Корганов зураг авч байхдаа тэдний бодит байдлыг хүмүүст харуулахын тулд "би энэ хүний оронд байсан бол" хэмээх бодож сэтгэн аюдаг байжээ.
- Тэрээр шоронд янз бүрийн хүмүүстэй ярилцаж байсан ба маш сонирхолтой хүмүүс ч байжээ. Жишээ нь: 19 настай залуутай танилцсан. Тэр энэд гурван жил болох гэж байгаа бөгөөд цаашид 17 жилийн энд өнгөрөөн 2030 онд суллагдана.
Гэрээгээр Грегуар зурагнуудаа 2014 онд хэвлэл мэдээлийн хэрэгслээр нийтлэхийг хориглосон учраас 2015 оны 3-р сараас л нийтэлж байгаа нь энэ.
Хөлбөмбөгийн талбайн дэргэд ил шүршүүр байна.
Европын шоронгуудын тухай хэвлэл мэдээллээр "тийм сайхан бараг л диваажин" мэтээр гарч байдаг. Харин Грегуар нөгөө талаас нь харуулажээ. Хэдий тийм ч манай шоронгуудыг бодвол "диваажин" л гэсэн үг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...