Рекорд тогтоосон аварга амьтад
- schedule 2016 оны 2 сарын 17
- chat_bubble 6
Биологийн үзүүлэлтээр хүний дундаж хэмжээ ямар бол. Азичууд, Европчууд, Африкчууд гээд өөр өөр тоо гарна байх. Хүний дундаж битгий хэл хамгийн том хэмжээнээс давсан онцгой содон аварга хүмүүс мэр сэр төрдөг. Хүний дундаж өндөр 172-178 байхад, өндөрт тооцогдох хүмүүс 190-210 см байдаг. Гэтэл 2,30-2,40 см өндөр аварга хүмүүс хаяахан төрдөг.
Манай жишээн дээр гэхэд "Өндөр Гонгор" зэрэг. Дэлхийн хамгийн өндөр хүн Роберт Уодлоу 2.72 м өндөр 223 кг жинтэй байсан бол дэлхийн хамгийн хүнд жинтэй хүн Жон Бровер Минох 185 см өндөртэй 635 зг жинтэй байсан гэдэг.
Тэгвэл амьтад ч том биетэйгээс нь илүү том аварга биетэй тохиолдлууд байдаг байна. Хамгийн том зэрлэг гахай, баавгай хэдий хэрийн том байдаг бол гэж та бодож байсан байлгүй. Ингээд дэлхийн дээд амжилтыг тогтоосон зарим амьтадыг үзүүлье.
Хамгийн том үхэр
Дэлхийн хамгийн том матар.
Хамгийн том сарьсан багваахай.
Хамгийн авараг могой.
Могойн олон мянган төрөл зүйлээс хамгийн том нь ногоон анаконда байдаг. Энэ могойн урт ойролцоогоор 10 м, жин 220 кг хүрдэг байна. Харин амьдаараа байгаа хамгийн аварга могой Нью Йоркийн амьтан судлалын нийгэмлэгт амьдардаг гэнэ. Түүний урт 9 м, жин нь 130 кг татаж байгаа аж.
Харин дэлхийн хамгийн аварга могойн амжилтыг 1944 онд Колумбийн ширэнгэд хар алт хайж явсан гоелогийн шинжээчид барьж тэмдэглэсэн байдаг гэнэ. Тэдний тэмдэглэснээр 11.43 м урттай байжээ. Тэгэхээр жин нь багаар бодоход 22 0кг, ихээр бодоход 250 кг байжээ.
Дэлхийн хамгийн том адуу.
Дэлхийн хамгийн том адуу бол Симпсон нэрт азарга байжээ. Түүний сэрвээний өндөр нь 2.20 см. 1.52 тн жинтэй байсан байна. Толгойгоо өргөсөн үедээ 3 м хүрдэг байжээ. Харамсалтай нь 1846 онд төрсөн Симпсон удаан амьдраагүй гэнэ. Одоог хүртэл энэхүү адууны дээд амжилтыг эвдэж чадаагүй.
Өнөө цагт Гиннесийн дээд амжилтыг 2007 онд тогтоосон Тина нэрт гүү эзэмшдэг байна. Түүний сэрвээний өндөр 2,03 м. Тинагийн аав Дипломат нэртэй азарга 196 см сэрвээний өндөртэй. эх нь 183 см өндөртэй байжээ.
Тина болон түүний эцэг Дипломат
Зураг дээр. 1930-1948 онуудад байсан Brooklyn Supreme нэрт морь. Түүний сэрвээний өндөр 192 см, жин 1452кг байжээ.
Хамгийн том туулай
Хамгийн том аалз.
Дэлхийн хамгийн том аалз бол Терафоза Блонда /Goliath tarantula/ - тэмээн аалз юм. Энэ аалз мэлхий, хулгана, гүрвэл, тэр байтугай жижиг могойг агнах барих чадвартай аж. Энэ зүйлийн аалз дундаас хамгийн томыг 1965 онд Венесуэлд бүртгэжээ. Түүний урт хөлийг оролцуулаад 28 см байжээ. Баран нэг тохой урт гээд төсөөлдөө.
Хамгийн том акул.
Акулын олон төрөл зүйл дотроос хамгийн том нь халим акул байдаг. Том халим акул дунджаар 12.5 м урттай, 20 тн жинтэй байдаг бол дүрс бичлэгийн авсан баримтаар 14 м урттай халим акул байгаа гэнэ. Гэвч үүнийг барьж авч баталгаажуулах боломжгүй. Энэ ховор зүйлийн акулыг барьж авах болоцоо муу байдаг байна. Гэхдээ зарим мэдээ баримтаар энэхүү акул дээрх хэмжээнээс ч том 20 м хүрсэн тохиолдол байгаа аж. 2002 онд Тайванийн загасчид 20 м урт, 34 тн жинтэй халим акул барьж байжээ. Харамсалтай нь үүнийг албан ёсоор бүртгэж баримтжуулаагүй юм байна.
Хамгийн том баавгай.
Дэлхийн хамгийн том баавгайгаар Аляскийн гризли хэмээх хүрэн баавгай тодорсон байдаг ажээ. 2009 онд агнаж албан ёсоор баталгаажуулж баримтжуулсан аварга баавгайг хэмжээг метрлэгүйгээр харьцуулан төсөөлье. Баавгай дөрвөн хөл дээрээ зогсож байхад түүний толгой таны толгойн түвшинд байна. Хэрвээ хойд хоёр хөл дээрээ зогсвол хоёрдугаар давхрын цонхоор төвөггүйхэн харж чадна гэнэ.
Хамгийн том медуза.
Дэлхийн хамгийн том зэрлэг муур
Дэлхийд муурын төрлийн амьтанаас хамгийн том нь бар дараа нь арслан байдаг. Хамгийн том бар 389 кг жинтэй, биеийн урт 3.38 м байжээ. Тэгвэл одоо муурийн овгийн хамгийн аварга амьтан нь Миамид байдаг лигер гэнэ. Лигер гэдэг нь арлсан бар хоёрын эрлийз ажээ. /Lion + Tiger = Liger/ Байгал дээр энэ амьтад хэзээ ч эрлийзжихгүй. Энэ лигерийн жин нь 400 кг, урт нь 3.7 м.
Хамгийн том цох.
Дэлхийн хамгийн том цохны амжилтыг титан цох (Titanus giganteus) эзэмшдэг. Нарийн бүртгэгдсэн баттай тоо баримт байхгүй байдаг ч насанд хүрсэн цох 17 см хүрсэн зарим нь бүр 21, 22 см байсан гэсэн эх сурвалжтай мэдээнүүд байдаг байна. Одоо мэдэггдэж байгаа баттай баримтаар 13-15 см урттай байдаг гэнэ.
Хамгийн том яст мэлхий
Хамгийн том нисдэг шувуу
Хамгийн том зэрлэг гахай
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...