Аляска бол АНУ-ын ирээдүйн нөөц
- schedule 2015 оны 4 сарын 1
- chat_bubble 0
Аляска муж бол АНУ-ын ирээдүйд ашиглах нөөц газар. Америкийн хамгийн том муж загас жараахай, ан амьтан, ой мод, ус, ургамал, ашигт малтмал, нефть, хийн арвин их баялагтай.
Аляскийн тухай товч дурдахад:
АНУ Аляскаг 1867 оны 3-р сарын 30-нд Хаант Оросоос 7.2 сая ам поллараар худалдан авсаныг хүн бүхэн шахуу дуулсан. Тодруулбал нэг акр /ойролцоогоор 4 га гаруй/ газрыг 2 центээр бодож худалджээ. Энэ нь 1км.кв газрыг 4.74 ам.доллараар авсан гэсэн үг гэнэ. Дараа нь энэ мөнгийг нэг алтны уурхайгаас нэг жилийн потор олсон гэдэг яриа байдаг.
Аляскагийн нийт нутаг дэвсгэр 1,717,856 км.кв. Үүний 13.8 хувийг усан гадаргуу эзэлдэг байна. Аляскад том жижиг 3 саяас илүү нүүр байдаг.
Хамгийн өндөр цэг нь Андын нурууны оргилуудын нэг МкКинлей /Mount McKinley/ уул 6194 м өндөр. Газар нутгийн дундаж өндөр 580 м.
2014 оны байдлаар 736.7 мянган хүн амтай. 1900 онд ердөө 63.6 мянган хүн оршин суудаг байжээ.1 км.кв нутагт 0.49 хүн ногддог.
Нийслэл хот нь Жину нь 30 мянган хүн ам оршин суудаг бол, хамгийн том хот Анчорейж 292 мянган хүн амтай. Анчорейжийг эс тооцвол бүх хот суурингуудад 30-аас доош мянган хүн оршин суудаг.
Өдгөө эдийн засгийн гол орлого нь нефть, байгалийн хий, загас агнуур байдаг. Сүүлийн үеэс байгалийн аялал жуулчлалыг ихээр хөгжүүлж байгаа гэнэ. Нэг хүнд ногдох орлого 64,333 ам.доллар.
Аляскийн нийт газар нутгийн 65 хувийг АНУ-ын Газрын менежментийн товчоо эзэмшдэг байна.
Зундаа цельс +30 хэм хүртэл халдаг бол, өвөлдөө цельсийн -51хэм хүрдэг байна.
Янз бүрийн засаг захиргаанд байж байгаад 1959 оны 01 сарын 03-нд 49 дэх муж болгон зарлажээ.
Уугуул нутгийн эксимос, алеут зэрэг үндэстнүүд 14.8 хувийг эзэлдэг ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...