Энэ сайхан бүсгүй хэдэн настай вэ?
- schedule 2015 оны 4 сарын 1
- chat_bubble 0
Та энэ загвар өмсөгч сайхан бүсгүйг хэдэн настай гэж бодож байна. 25 уу, 30 уу эсвэл 40 үү. Магадгүй та 40 гаран настай гэж хэлэх байх.
Энэ бүсгүйг Кристи Бринкли /Christie Brinkley/ гэдэг. Тэр хоёрдугаар сард 61 нас хүрсэн. Монгол толлоор хий настайгаа нийлээд 63 настай. Түүний үе тэнхийнхээ тэтгэврээ авахаар кассанд дугаарладаг бол Кристи алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд гарсаар байна. "Тэтгэвэр", "гавьяаныхаа амралтанд суух" гэдэг түүний үгийн санд байхгүй.
Хоёр жилийн өмнө "People" сэтгүүлд 60 нас хүрэх төрсөн өдрийн баярынхаа өмнөхөн ярилцлага өгөхдөө: "Би удахгүй 60 хүрнэ, би амьдралынхаа оргил үе дээр байна. Үүндээ би сэтгэл хангалуун байгаа". Хүн бүр өөрийн насандаа өөртэй итгэлтэй байж маш эрч хүчтэй ажиллах хэрэгтэй гэжээ.
1973 онд Эррол Сойер гэдэг Амрикийн фото зурагчин Парис хотноо маш үзэсгэлэнтэй охин оффист суун ажиллаж байхыг харжээ. Харин Кристи Эрролын нутаг нэгт бөгөөд Парист бооловсролоо дээшлүүлэхээр ирсэн байжээ. Ингээд түүнийг Жон Касабаланкагийн "Elite" загварын агентлагтай холбож өгснөөр загвар өмсөгч болж толгой эргэм амжилтын гараагаа эхэлсэн байна.
Кристи Бринкли загварын ертөнцөд ажиллаж байгаа 40 гаруй жилийн хугацаандаа Vogue, Glamour, Rolling Stones, Esquire тэргүүтэй 500 гаруй сэтгүүлийн нүүрэндээр гарчээ.
Кристи 1980-иад онд гоо сайхны "CoverGirl" компанитай 20 жилийн хамтран ажиллах гэрээ үзэглэж байжээ. Загварын ертөнцийн түүхэнд хамгийн урт энэхүү гэрээ 2005 онд "Бринкли" брэнд бий болгон шинэчлэгджээ.
Кристи Бринкли одоо загвар өмсөхөөс гадна зохиол бичнэ, зураг зурна, фото зураг авна, загвар зохион бүтээнэ, дуулна, жүжиглэнэ гэх мэт олон ажил хийдэг таггүй авьяастай нэгэн.
Тэрээр насны тухай хэзээ ч битгий бод. Биологийн нас надад ямар байх нь хамаагүй. Насны тоо надад ямар утгагүй. Өөрийгөө үргэлж залуу сайхан эрч хүчтэй байна гэж бодон ажиллаж амьдрах хэрэгтэй хэмээн сэтгүүлчид ярьж байжээ.
Тэр дөрвөн удаа гэрлэж байсан ба одоо ганц бие эмэгтэй. Гурван хүүхэд төрүүлсэн ч галбираа хэзээ ч алдаагүй. Том хүүхэд нь 30 настай бол бага нь 18-тай.
Кристи цагаан хоолтон. Тэр 13 жилийн турш зөвхөн жимс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Энэ нь түүний амжилтын нууц фенүүд хэлж байна. Гэхдээ энэ тийм биш гэнэ. Кристи хоолны нарийн дэглэм барьдаггүй, итали гоймон пастад дуртай гэнэ.
Түүний биеийн хэмжээ хэлбэлзэлтэй байдаг бөгөөд түүний хувцасны шүүгээнд 40-44 размерийн жинс ч байдаг тухай, энэ бол санаа зовох асуудал биш хэмээн нэгэн ярилцлагандаа хэлжээ.
Кристи биеийн тамир спортоор хичээллэж, өглөө болгон гүйдэг ба өдөрт 100 удаа ч суниадаг гэнэ. Мөн хагас цаг йогийн дасгал хийдэг байна.
Сонирхолтой нь тэр экстрем спортод дуртай гэнэ. Тэр, "Миний амьдралд осол, гэмтэл бэртэл багагүй байсан. Би нисдэг тэрэг, завь ороо адуунаас унаж гэмтэж байсан" гэжээ.
2008 оны байдлаар гэхэд түүний жилийн орлого 80 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ. Үүний ихэнхийг үл хөдлөх хөрөнгийн бизнесээс олсон байна. Түүнийг 2012 онд "Daily mail" дэлхийн хамгийн баян 20 моделийн жагсаалтад оруулж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...