“Mongolia Open-2015” -д манайхан илүүрхлээ
- schedule 2015 оны 3 сарын 31
- chat_bubble 0
Чөлөөт бөхийн “Mongolia Open-2015” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (III.28-29) “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, АНУ, Казахстан, Киргизстан, Бразил, Беларусь, Польш, Франц, Герман гэсэн 13 орны 206 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдлөө.
Энэ жил "Улаанбаатарын цом" нэртэй байсан тэмцээн “Mongolia Open” нэртэй болсноор дөрөв дэх удаагаа явагдаж байна.
Манай улсаас Гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, ДАШТ-ний медальт Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Э.Сумьяа, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Бэхбаяр, Э.Даваачимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, С.Бямбацэрэн, З.Занабазар, Б.Номин, Б.Нямгэрэл, Ж.Чулуунбат, Б.Шоовдор тэргүүтэй 100 гаруй бөхчүүд өрсөлдсөн.
Дэлхийн аварга С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, хошой хүрэл медальт Г.Мандахнарах, Э.Ням-Очир, О.Насанбурмаа зэрэг манай шилдэг бөхчүүдээс гадна олмпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе нар өрсөлдсөн нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм.
Тэмцээнийг 2008, 2012 оны олимпийн наадамд шүүгчээр ажиллаж, 2010 оны ДАШТ-ий шилдэг шүүгчээр шалгарч "Алтан шүгэл" шагнал авч байсан Андрей Коиков ахлуулсан гадаадын 12, манай 28 шүүгч шүүлээ.
Тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 1000, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 800, гуравдугаар байр эзлэсэн бөхөд 500 ам.долларын шагнал олгохоор нийт 90 сая төгрөгийн шагналын сантай байлаа.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарч өрсөлдсөн бол хоёр дахь өдөр эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
Дэлхий аваргын хошой хүрэл медальт, МУГТ Г.Мандахнаран дөрөв дараалан, дэлхийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ С.Батцэцэг гурав дахиа "Mongolia open"-д түрүүллээ.
"Mongolia open-2015" тэмцээнээс манайхан 9, АНУ, Казахстан, ОХУ-ын бөхчүүд тус бүр хоёр, Японы бөхчүүд нэг алтан медаль хүртлээ. Өнгөрсөн жил манайхан 8 алтан медаль хүртэж байсан.
Манай бөхчүүдийг дөрөвдүгээр сард АНУ-ын Лос-Анжелос хотод болох Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээн, тавдугаар сард Катар улсын Катар хотод болох азийн аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сард Бразил улсын Ресифи хотод болох залуучуудын ДАШТ, есдүгээр сард АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ гээд олон чухал тэмцээн хүлээж байна.
Эрэгтэй
57 кг: (16 бөх)
1. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/
2. Моришита Фумитаки /Япон/
3. Содномдашийн Батболд /Монгол/
3. Хигучи Рей /Япон/
61 кг: (20 бөх)
1. Батсайханы Нэмэхбаяр /Монгол/
2. Батболдын Номин /Монгол/
3. Энхсайханы Ням-Очир /Монгол/
3. Түмэнбилэгийн Түвшинтулга /Монгол/
65 кг (18 бөх)
1. Ганзоригийн Мандахнаран /Монгол/
2. Баттулгын Нямдорж /Монгол/
3. Батчулууны Батмагнай /Монгол/
3. Маеда Шода /Япон/
70 кг (16 бөх)
1. Арсалан Будажапов /ОХУ/
2. Буянжавын Батзориг /Монгол/
3. Батсүх /Монгол/
3. Доржцэгмэдийн Алтангэрэл /Монгол/
74 кг (11 бөх)
1. Доржваанчигийн Гомбодорж /Монгол/
2. С.Болат /Казахстан/
3. Батчулууны Анхбаяр /Монгол/
3. Иннокентий Иннокентьев /Киргиз/
86 кг (11 бөх)
1. Аташи Мацумото /Япон/
2. Оргодолын Үйтүмэн /Монгол/
3. Пүрэвийн Өсөхбаатар /Монгол/
3. Наояа Акагума /Япон/
97 кг (9 бөх)
1. Доржхандын Хүдэрбулга /Монгол/
2. Чагнаадоржийн Ганзориг /Монгол/
3. Цагаанзаан /БНХАУ/
3. Ямагучи Такеши /Япон/
125 кг (9 бөх)
1. Балдан Чижипов /ОХУ/
2. Аракида Нобиуши /Япон/
3. Жаргалсайханы Чулуунбат /Монгол/
3. Ринчинбямбын Пүрэвдагва /Монгол/
|
Эмэгтэй:
48 кг (16 бөх)
1. Татьяана Аманзол /Казахстан/
2. Алиса Лампе /АНУ/
3. Цогтбаатарын Бямбазаяа /Монгол/
3. Виктория Антони /АНУ/
53 кг (15 бөх)
1. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол/
2. Фулф-Ален Катерина /АНУ/
3. Эрхэмбаярын Даваачимэг /Монгол/
3. Любовь Сальникова /ОХУ/
55 кг (8 бөх)
1. Пүрэвдоржийн Орхон /Монгол/
2. Надя Сушко /Беларусь/
3. Алтанцэцэгийн Батцэцэг /Монгол/
3. Ирина Кизель /Казахстан/
58 кг (11 бөх)
1. Хэлэн Марилиус /АНУ/
2. Баатаржавын Шоовдор /Монгол/
3. Сүндэвийн Бямбацэрэн /Монгол/
3. Аляулым Кассымова /Казахстан/
60 кг (9 бөх)
1. Тунгалагийн Мөнхтуяа /Монгол/
2. Анна Шербакова /ОХУ/
3. Отгонбатын Оюунтуяа /Монгол/
3. Женнефир Паже /АНУ/
63 кг (13 бөх)
1. Соронзонболдын Батцэцэг /Монгол/
2. Моника Михалек /Европын хошой аварга/
3. Екатерина Ларионова /Казахстан/
3. Эрин Кложо /АНУ/
69 кг (16 бөх)
1. Эльмира Сыздыкова /Казахстан/
2. Ранди Миллер /АНУ/
3. Бадрахын Одончимэг /Монгол/
3. Агнежка Вьесжек-Кондус /Польш/
75 кг (7 бөх)
1. Жаклин Масаро /АНУ/
2. Амгаланбаатарын Чанцалнямаа /Монгол/
3. Гэлэгжамцын Наранчимэг /Монгол/
3. Еркебаева Гульмарал /Казахстан/
|
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...