Өнөөдөр орой та цагаа нэгээр урагшлуулаарай!
- schedule 2015 оны 3 сарын 26
- chat_bubble 0
2015 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 14-р ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Монгол Улс нь анх 1985 оноос эхлэн зуны нарны цагийг ашиглаж ирсэн бөгөөд энэ нь 1999 хүртэл нэг цагийг нэмэгдүүлэн баримталж байсан бөгөөд 1999-2001 оны хооронд завсарлаж, дахин 2001 оноос 2006 хүртэл баримталж байгаад больсон ба энэ оноос эхлэн ахин баримтлахаар болоод байна. Энэ жилийн хувьд 03-р сарын 27-28 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн 09-р сарын 25-26 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болох бөгөөд цаашид жил бүр баримтлахаар тогтсон байна.
Иймд Стандартчилал, хэмжил зүйн газрын Цаг, давтамжийн эталоны лабораториос эталон цагийн дохио хүлээж авах болон ашиглалтын талаар тодорхой заавар, мэдээлэл гаргаж байна. Өөрийн эзэмшиж буй комьпютер болон электрон төхөөрөмжийн тохиргооны хэсэгт орж, интернет цагийн тохиргооны хэсэгт шилжин серверийн хэсэгт “time.icttime.mn” гэсэн хаягыг оруулаж өгснөөр эталон цагийн дохиог хүлээн авах юм. Комьпютерийн цаг тоолол дангаараа 1-2 хоногт 2-3 минут алдаж тоолох магадлал их байдаг учир байнгын тохируулга хийж явах нь зүйтэй. Түүнчлэн Эталон цагийн дохиог интернетийн шугамаар хүлээн авах зааврыг www.masm.gov.mn вэб хуудаснаас авах боломжтой.
Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 улс оронд ямар нэгэн байдлаар зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй. ХХ зууны эхэнд зуны цагийн хуваарийг танилцуулснаас хойш маш олон улс орнууд энэ хуваарийг зуны турш ашигладаг болсон. Харин энэ хуваарь нь нийгмийн чиглэлээр болон улс төрийн чиглэлээр маш их маргаан дагуулсаар ирсэн. Зуны цагийг үр бүтээлтэй ашиглавал иргэд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг, хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрүүлэх цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Харин Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэсэн байна. Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулан чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгааны хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана хэмээн үздэг байна. Манай улсын хувьд магадгүй агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ч талтай байж болох юм. Канад, АНУ, Мексик, Аргентин гэх мэт улсуудад зуны цагийн хуваарь нь эрчим хүч болон байгалын хий зарцуулалтыг хэмнэх таатай нөхцөл бүрдүүлдэг гэж үздэг байна. Япон улсад зуны цагийн хуваарийн талаар сонирхолтой баримт байдаг нь энэ цагийг ашигласнаар 400,000 тонн нүүрс төрөгч агаарт цацагдахаас сэргийлдэг ба 930,000 сая литр шатахууныг хэмнэх сайн талтай гэсэн судалгаа гарчээ. Гэвч Калифорнын их сургуулийн судалгаагаар мужийн цагийг зуны цагийн хуваарт шилжүүлэхэд ард иргэдийн цахилгааны тооцоо жилийн дунджаар 8,6 сая доллараар нэмэгдэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Ихэнх жуулчлалын агентлагууд зуны цагийн хуваарийг таатай хүлээн авдаг. Өмнөд Ирландын Бельфэст Телеграф сэтгүүлийн мэдээллэж байгаагаар энэ үед Өмнөд Ирланд улс жуулчлалын салбраасаа 6,34 саяын орлого олдог гэсэн судалгаа гаргасан байна. Өдрийн гэрлийн ашиглалтын хугацааг ингэж уртасгаснаар Британийн улсууд жуулчлалын идэвхийг 2 дахин өсгөдөг ба зуулчид улсын нийтийн тээвэр, ресторан үйлчилгээний газрууд болон фестивал үйл ажиллагаанд зарцуулах мөнгө нэмэгддэг байна.
Дутагдалтай талууд:
Энэ цагийн хуваарийг мөрдлөг болгоход харилцаа холбооны байгууллагууд асар их ачаалалд ордог ба компьютер, гар утас зэрэг төхөөрөмжүүдийг гар аргаар тохируулах хэрэгтэй болж нийгэмд үл ойлголцол үүсгэдэг байна. Мөн жуулчдад нислэгийн цагийн хуваарь, бизнесийн ажилд нь нилээн төвөг учруулдаг. Зарим улсад өглөө нь харанхуй хэвээр байдгаас болоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг. Гватемаль улсад зуны цагийн хуваарьт шилжихэд сургуулийн хүүхдүүд харанхуйд хичээлдээ явах шаардлагатай болсноор эцэг эхчүүдийн зүгээс асар их гомдол илгээх болжээ. Өглөө эрт ч гэсэн харанхуйд ажил хичээлдээ явах болсон нь ард иргэдээ аюулд оруулж байна гэж үзэн болиулсан байна. Мөн газар тариалан аж үйлдвэрийн улсуудад энэ нь цагийн хуваарь алдагдуулах, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн үздэг ба нийтийн эрүүл мэндэд цаг хөдөлсөн эхний 2 долоо хоногт зүрхны шигдээс ихсэх хандлагатай байдаг гэж ажиглагдсан байна. ажиллагаануудад жирийн үеэсээ хоёр дахин их мөнгө зарцуулах магадлалтай болдог байна. Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнхи судлаачид үздэг.
Г.Батзаяа / Стандартчилал, хэмжил зүйн газрын ЦДУ-ын нэгдсэн лабораторын мэргэжилтэн/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...