"Би 20 настай, Умард Солонгосын иргэн"
- schedule 2015 оны 3 сарын 24
- chat_bubble 1
Дэлхийд алдартай фото сэтгүүлч, Францын иргэн Эрик Лафорг /Eric Lafforgue/олон улс орноор аялж ард иргэдийн энгийн амьдралыг харуулсан зургийг авдаг.
Тэрбээр олон удаа БНАСАУ-д очиж, тэдний амьдралыг олон ч зургаар харуулсан.
Эрик Умард Солонгост байх хугацаандаа өөрийн хөтөч орчуулагч байсан 20 настай бүсгүйтэй ярьсан яриагаа "Би 20 настай, Хойд Солонгосын иргэн" гарчигтайгаар буулган нийтлэж, гэрэл зургаа хавсаргасан байна.
Та тэдний бяцхан харилцан ярианаас Умард Солонгосын талаар, жирийн иргэдийн юу бодож явдаг тухай үнэн бодит мэдээллийг авах болно.
Хатагтай Ким бол 20 настай. Тэр Пхеньянд амьдардаг. Тэрээр нэгдүгээр дамжааны оюутан бөгөөд англи хэл сурч байгаа. Умард Солонгост аялсан зургаа дахь аяллын минь хөтөч, орчуулагч. Тэр өмнө Пхеньян хотоос гарч байгаагүй. Би бол түүний харсан анхны гадаад хүн. Миний хөтөч орчуулагчаар ажиллаад өөрийн орноор аялах ховор боломж олдсон гэдэг.
Тэр эхлээд бүрэг ичимхий байсан. Өдөр ирэх тутам нүүр хагарч яриасаг болж Умард Солонгосын өдөр тутмын амьдралыг тайлбарлах болсон.
- Чи Майкл Жексонг мэдэх үү?
- Тийм ээ, би түүнийг сонсдог.
- Тэгвэл Лади Гага?
- Үгүй, би түүний тухай мэдэхгүй.
- Яагаад танай оронд англи болон америк поп хөгжим болохгүй гэж?
- Эрхэм Эрик, энэ бол тийм биш бид сонсох дуртай... гэхдээ бид Моцарт, Бах, Бетховенийг мэднэ.
- Яагаад эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хамтдаа бүжиглэдэггүй юм бэ?
- Тэд ичиж байгаа юм. Та үүнийг мэдэхгүй байна гэж үү?
- Хойд Солонгост гоо сайхны шалгуур нь чухам ямар байхыг хэлдэг юм бол?
- Эрхэм Эрик. Эмэгтэй хүн том нүдтэй, өндөр хамартай, жижигхэн амтай, цагаан арьстай, бас туранхай биш байх сайхан. Манай хойд Солонгосын хүүхнүүд үнэхээр цэцэг шиг үзэсгэлэн гоо байдаг.
- Ким жон Ун царайлаг эмэгтэйгээ олсон уу?
- Эрхэм Эрик, энэ маш муухай асуулт байна.
- Хэн ч үсээ буддаггүй юм уу?
- Үгүй, би үс засуулах журмыг дагах хэрэгтэй, гэхдээ бидэнд олон сонголт бий.
- Гэхдээ л та хүссэн үс засалтаа хийлгэж чаддаггүй байх аа?
- Үгүй, энэ өнгөрсөн зүйлийн талаар бид санаа зовдог.
- Чамд Европын хамгийн зүйлийн загварын чиг хандлагын талаар ямар нэг бодол байна уу?
- Үгүй, эрхэм Эрик.
- Тэнд залуучууд /Европт/ уранхай жинс худалдан авч байгаа.
- Уранхай?
- Тиймээ, тэд уранхай, цоорхой, бас олон газраараа сэмэрсэн жинс өмсөж байгаа.
- Эрхэм Эрик, та тоглож байгаа байлгүй. Би итгэхгүй байна.
- Чи энэ хүүхдийн фудболка дээр байгаа зургийн нэрийг мэдэх үү?
- Үгүй ээ эрхэм Эрик. Энэ бол зүгээр л хулгана. Энэ Хятадынх.
- Энэ компьютер үү? Эрхэм Эрик.
- Үгүй ээ, энэ iPad. Энүүгээр хөгжим сонсож, бичлэг үзэж, и-мэйлээ шалгаж болно.
- Тийм үү?
- Энэ бидэнд Хойд Солонгосын улам цаадахыг харах боломжийг олгодог программ юм.
- Та биднээс цаашихыг харж чадаж байна гэж үү?
- Тиймээ, бид Умард Солонгосын бүгдийг харж чадна.
- Пөөх! Бид ийм юмтай болж чадаагүй байна даа.
- Чи сүүлийн үеийн машинтай болохыг хүсч байна уу?
- Үгүй, энэ нь хүмүүсийг залхуу болгодог.
- Чамд гэрт чинь компьютер байгаа юу?
- Тийм ээ.
- Чи компьютер тоглоом тоглодог биз дээ?
- Мэдээж, би "Хурдлах хэрэгтэй" тоглоом тоглодог.
- Умард Солонгост баян хүн байна уу?
- Бид бүгдээрээ адилхан, эрхэм Эрик.
- Хэрвээ өмнөд солонгосчууд умардын хилээр орж ирвэл юу болох бол?
- Бид тэднийг урьж байна. Тавтай морил!
- Тэгвэл хойд солонгосчууд өмнөдийн хилийг давбал?
- Тэд биднийг буудна.
- Та өмнөдийн амьдралыг хэрхэн төсөөлж байна?
- Надад ямар нэгэн бодол алгаа, эрхэм Эрик.
- Хатагтай Ким инэмсэглээрэй! / Умард, өмнөдийн хилийн бүст зураг дарах гэж байна/
- Би чадахгүй ээ...
- ?
- Миний зүрх сэтгэл цусаар уйлж байна...
- Цэргүүд та нарын хувьд баатрууд уу?
- Үгүй ээ, тийм биш. Тэд жирийн л хүмүүс. Тэд хүмүүст үйлчилдэг. Ингээд л бол оо.
- Хэрвээ эмэгтэйчүүд гэрлээгүй байж жирэмсэн болвол яах бол. Хүүхдээ авч үлдэж чадах уу?
- Тийм явдал хэзээ ч болохгүй.
- Тийм ээ гэвч, ямар нэгэн санаадгүй явлаас ... чи мэдэхгүй шүү дээ.
- Тийм явдал хэзээ ч болохгүй.
- Хойд Солонгост ДОХ-ын тохиолдол бий юу?
- Манайд ДОХ огт байхгүй, эрхэм Эрик.
- 0?
- 0.
- Чи намын гишүүн үү?
- Үгүй. Эрхэм Эрик.
- Яагаад үгүй гэж?
- Нам биднийг сонгодог болохоос би намыг сонгодоггүй.
- Чи Ариранг шоуд оролцож байсан уу?
- Тиймээ, 7 настайдаа. Оролцож бүрээ үлээж байсан. Ингэж оролцоно гэдэг их нэр төрийн хэрэг.
- Хэрвээ Ким Ир Сен, Ким Чен Ир нарын тэмдгийг гээчихвэл чи яах вэ?
- Бид нар гээхгүй.
- Магадгүй угаалгын машинд мартаад хамт угаачихвал ..?
- Тийм юм хэзээ ч болохгүй.
- Чиний хамгийн дуртай кино?
- "Цусан далай".
- Юун тухай гардаг юм бэ?
- Манай ард түмний эсрэг хийсэн японы алан хядлагчдын тухай гардаг юм.
- Чи америк кино үзэж байсан уу?
- Тийм ээ, эрхэм Эрик. Их сургуульдаа "Гладиатор" кино үзэж байсан.
- Чамд таалагдсан уу?
- Тийм ээ, гэвч зарим үзэгдэл нь ичгүүртэй байсан.
- Ямар нь?
- Хосууд хамт байгаа үзэгдэл....
- Яагаад эмэгтэйчүүд Пхеньянд дугуй унаж болдоггүй юм бэ?
- Энэ нь аюултай, бас таны сайхан хөлийг муухай болгоно.
- Тэгвэл хөдөөний эмэгтэйчүүд яагаад унадаг юм бол..?
- Тэдэнд өөр сонголтууд байхгүй учраас...
- Пхьенянд чиний дугуй үргэлж цоожтой байсан уу?
- Тийм ээ, эрхэм Эрик.
- Тэгэхээр хулгайлахаас сэргийлж байгаа юм уу?
- Үгүй, тийм биш.
- Тэгвэл түүнийг цоожилдог нь ямар нэгэн учир шалтгаантай байх..?
- Таны асуулт ичгэвтэр байна. Алив, таны аяллын дагуу явцгаая.
- Ким Ир Сен хэдэн настай байсан бэ?
- /Намайг таслаад/ Бид "Ким Ир Сен" гэж хэлдэггүй. Энэ бол хүндэтгэлгүй асуудал. Бид "Их удирдагч Ким Ир Сен" гэдэг.
- Ким Ир Сен хэдэн настай байсан?
- ...Эрхэм Эрик, Би танд тэр бидний зүрх сэтгэлийн тулгуур байсан гэж хэлж чадна.
- Яагаад хүмүүс түргэн хоолны газраас гамбургер авч идэхдээ пластик хальсан бээлий хэрэглэдэг юм бэ?
- Эрхэм Эрик, яагаад гэвэл хоол идэж байх үедээ бохирдохгүйн /халдвар/ үүднээс тэгдэг юм.
- Гамбургерийг Ким Чен Ир зохиосон гэлэг үнэн үү?
- Тиймээ, 2009 онд.
- Та өлсгөлөнгийн үед хаана байсан бэ?
- Бид өлсгөлөнгийн үе гэж хэлдэггүй. Бид "хүнд бэрх марш" гэж нэрлэдэг.
- Би чамд бэлэг өгөхийг хүсч байна. Чи юунд дуртай вэ?
- Их удирдагч Ким Жон Ун агуу бэлэг болно доо...
- Би америкийн веб сайтаас метрон дахь хүмүүс жүжигчид гэж уншиж байсан.
- Тэр дэмий яриа. Эрхэм Эрик. Би америкчуудын үзэн яддаг.
- Чи Ким Чен Ирийг нас барсан үеийг санаж байна уу?
- Тийм ээ, Эрхэм хүндэт удирдагч Ким Чен Ир бямба гаригт нас барсан. Гэхдээ түүнийг даваа гаригт зарласан.
- Ямар учраас..?
- Яагаад гэвэл тэр хүмүүсийн ням гарагийн амралтын өдрийг алдагдуулахыг хүсээгүй юм. Энэ нь түүний хамгийн сүүлийн хүсэлт байсан.
- Чи Пхеньяны ямар газар очиж үзэхийг мөрөөдөж байна?
- Дельфиний ордонд. Дельфинд дуртай.
- Гадаад орнуудад аялах дуртай юу?
- Тиймээ, эрхэм Эрик. Би Англид очихыг хүсч байна.
- Яагаад АНУ биш гэж. Тэнд ч бас англиар ярьдаг шүү дээ?
- Үгүй ээ. Би зөвхөн английн энглишээр /англи хэлээр/ ярьдаг.
- Чиний ирээдүйн мөрөдөл юу юэ?
- Би энэ тухай танд бичнэ. "Би гадаад хэлээ төгс эзэмших, мөн Чосон улсаа дэлхийн хамгийн хүчирхэг улс болгохыг хүсдэг.
- Холбоо барих шуудангийн хаягаа өгөөч, би зургийг чинь илгээе...
- Би түүнийг санахгүй байна аа.
- Тэгвэл гэрийн хаяг аа?
- Зураг илгээхэд тийм сайн биш...
Холбоотой линк:
Хойд Солонгосын иргэдийн жинхэнэ амьдрал-5
Хойд Солонгосын иргэдийн жинхэнэ амьдрал-4
Хойд Солонгосын энгийн амьдрал-3
Хойд Солонгосын энгийн амьдрал-2
Хойд Солонгосын энгийн амьдрал-1
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...