Монгол Улсын эрчим хүчний нийт хүчин чадал 13,5 хувиар нэмэгдлээ
- schedule 2015 оны 3 сарын 23
- chat_bubble 0
“ДЦС-IV” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 мВт-аар өргөтгөх ажил бүрэн дуусч, төвийн шугамд холбогдлоо. Энэхүү 123 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний нийт хүчин чадал 13.5 хувиар, “ДЦС-IV”-ийн хүчин чадал 25 хувиар нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэж байгаа юм байна. Энэ нь 250 мянган айлыг эрчим хүч, 15 мянган айлын дулааны хэрэглээг хангахуйц хэмжээний үйлдвэрлэл явуулах хүчин чадал юм.
Бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкны 70 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр ОХУ-ын Екатеринбург хотын Урал турбины завод, туслан гүйцэтгэгчээр Москва хотын эрчим хүчний барилга байгууламжийн “СОЮЗ” корпораци ажилласан байна. Төсөл хэрэгжсэн хугацаа нь олон улсын жишгээс таван сараар, угсралтын ажил нь гурван сараар богино хугацаанд хийгдсэн гэдгээрээ онцлог болжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд 4.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан “ДЦС IV” ТӨХК энэ оноос эхлэн 2013 оны тарифаар тооцоход жилд 25 тэрбум төгрөгийн бодит орлого олох боломжтой болсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...