Шарсан тахианы махны хэмжээ жижгэрсээр байна
- schedule 2015 оны 3 сарын 20
- chat_bubble 0
Солонгос улсын иргэдийн хамгийн их хэрэглэдэг хоолны нэг бол шарсан тахиа буюу чикин юм. Гэвч сүүлийн үед 1 ширхэг чикиний махны хэмжээ жижгэрч ганцаараа идээд ч цадахгүй болсон тухай хэрэглэгчид гомдол гаргах болсонтой холбогдуулан тус улсын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг хамгаалах холбооноос судалгаа хийжээ.
Дэгдээхийг дунджаар 100-аас дээш хоногоор тэжээж, 1,7 кг болсон үед хүнсэнд гаргадаг боловч сүүлийн үед олон тооны урсгал зардал өссөнөөс үйлдвэрлэгчид зардлаа хэмнэхийн тулд ердөө 1,5 кг жинтэй болоннуут нь дэлгүүрт нийлүүлдэг болсон байна.
Ийм махаар шарсан тахианы хэмжээ жижгэрч , хэрэглэгчид цадахгүй байгаа ба барууны орнуудад шарсан тахианы махыг 2,5 кг болсон үед нь шарж чикин болгодог стандарттай харьцуулбал Солонгос улсын шарсан тахианы мах маш бага жинтэй байгаа юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...