Путин алга болсон тухай мэдээ олны анхаарлыг татаж байна
- schedule 2015 оны 3 сарын 19
- chat_bubble 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 11-ний өдрөс хойш хэвлэлээр харагдахгүй болж сэтгүүлч сурвалжлагчид, олны анхаарлын төвд ороод байна. Байнга хэвлэлд ил гарч олны анхаарлын төвд байдаг Путин ингэж хэдэн хоногоор “алга болсон” төдийгүй Казахстанд хийх байсан айлчлалаа хойшлуулсныг хэвлэлүүд тэрээр өвдсөн гэж тайлбарлаж байна. Уг нь энэ айлчлалаар тэрээр Казахстан, Белорусын ерөнхийлөгчидтэй уулзах ёстой байсан юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков болохоор Путины эрүүл мэнд тааруу байгаа гэж тайлбарлаж байна. “Дождь” хэвлэл Путиныг ханиад хүрээд Новогород муж дахь Валдай руу ниссэн гэж мэдээллээ. Үүнээс болоод Ерөнхийлөгчийн оролцох ёстой байсан хэд хэдэн арга хэмжээнд өөрчилсөн байна.
Австрийн “Kurier” сонин энэ тухайд Путины нуруу нь өвдсөн, хүнд байгаа болохоор австриас эмч дуудсан гэж бичсэн байна.
Хэвлэлээр гарах хамгийн дуртай Путины ингэж сураггүй болсон нь хэвлэлүүдээр элдвийн цуу яриа гарахад хүргэж байгаа юм. “Русский монитор” сайт телевизийн “Rain” сувгийн мэдээнээс иш татав. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков одоогоор тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Сонины мэдээлснээр Путин Новгородын бүс нутаг дахь Валдай нуурын ойролцоо байгаа бололтой. Гэтэл бас Москвагийн төвд, Кремлийн хашаанд Холбооны аюулгүй байдлын барилгын дэргэд цэргийн хэд хэдэн нисдэг тэрэг газардлаа гэсэн мэдээлэл гуравдугаар сарын 12-нд тархлаа. Интернетэд бүр дүрс бичлэг, гэрэл зураг нь оржээ.
Үүнээс үүдээд ерөнхийлөгч Путиныг гуравдугаар сарын 5 юм уу, 10-нд нас барсан гэж блогчид батлахыг оролдож байна. Гэхдээ гуравдугаар сарын 13-нд Путин Дээд шүүхийн дарга Вячеслав Лебедьтэй уулзаж байгаа бичлэг телевизээр гарч энэ цуурхлыг намжаасан юм.
Швейцарийн Blick сайт болохоор Путины “алга болсон”-ыг гимнастикч Алина Кабаева Швейцарийн нэгэн эмнэлэгт хүүхэд төрүүлсэнтэй холбон тайлбарласан нь бий.
Юутай ч сүүлийн үед Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ихээхэн түншилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин яг түүн шиг хэвлэлээс хэдэн хоног хөндийрч дотоод гадаадын сэтгүүлчид, олны анхаарлын төвд урьд урьдынхаасаа илүүтэй ороод байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...