- schedule 2016 оны 2 сарын 25
- chat_bubble 0
Хуучны зураг түүх өгүүлнэ
Түүх заримдаа гайхмаар, утгагүй, инээдтэй бас харгис хэрцгий байдаг. Энэ бүхнийг хойч үе нь мартдаг эсвэл мэддэггүй. Тэгвэл зураг энэ бүх түүхийг хадгалан үлддэг. Хуучны түүх өгүүлсэн зарим зургийг хүмүүст толилуулж тэр бүх эргэлзээг арилгая.
Жишээ нь, Германы Гестапогийн ажилтан харгис алуурчин Адольф Эйхманд үхлийн ял онооход ёжтой нь аргагүй инээмсэглэж байгаа зураг, Энэтхэгийн оюутан үсээ яагаад хананаас татаж уясан гэх мэт.
1936. Мотоциклийн уралдаан
1926. Берлин. Хүмүүс өөрсдийн нохдыг мөнх унтуулахаар дугаарлан зогсож байна. Учир нь нохой тэжээвэл өндөр албан татвар төлдөг болсон нь нохойгоо ийнхүү унтуулахад хүргэжээ.
1945 он. Германы хорих ангид хоригдлуудад албадан кино нэвтрүүлэг үзүүлж байгаа нь.
Туркын армийн хараа хяналтын дор курд хүүхдээр хүчээр "Өөрийгөө турк хүн гэж дуудуулахдаа аз жаргалтай байдаг" гэж бичүүлж байгаа нь.
1953 он. Атомын бөмбөгийн туршилтад орох манекенууд. Лас-Вегас.
1945 он. Берлиний оршин суугчид хоол хайж байна.
1992.Сараевогийн оршин суугчид өвлийн хүйтэнд түлээ бэлтгэцгээж байна.
1961. Хүн төрөлхтөний эсрэг хийсэн гэмт хэргийнхээ төлөө яллуулж байгаа Адольф Эйхманы инээмсэглэл.
1986 он. «Челленжер» хөлгийн сүйрлийг харсан хүмүүс.
1940 он. Лондонгийн метро дахь шинэ оны баяр.
1921 он. Улаан армийн эсрэг тулалдаж байгаа Гүржийн анархистууд .
1914 он. Британийн цэргүүд Францад газардсаныхаа дараа унтаж байгаа нь.
1922 он. Америкийн халамжийн байгууллагын төлөөлөгчид Самар мужийн Васильевка тосгоны эмэгтэйчүүд баяр талархлаа илэрхийлж байна.
1945 он. Вена. Улаан армийг ирэхээс өмнө бөөнөөрөө амиа хорлосон хүмүүс. Суртал ухуулга их явагдсанаас Зөвлөлтийн улаан армийнхнаас айсан хүмүүс олноороо амиа хорложээ.
1900 он. Шалгалтандаа бэлтгэж байгаа Энэтхэгийн оюутан унтахгүйн тулд үсээ хананд уяжээ.
1943он. 13-р дивизийн (Хорватийн 1-р арми) СС «Ханжар»-ийн цэргүүд мөргөл үйлдэж байна. Энэ дивизэд боснийн мусульманчуудын сайн дурынхан ирсэн байжээ.
1916 он. Оросын "Барс" болон "Волк" шумбагч онгоц.
Энэтхэгт Георг хаан ан хийжээ.
1922 он.Охид цацраг идэвхит будгаар гялалзагч цифрүүд зурж байгаа нь. Дараа нь тэдний олонхи нь хорт хавдраар нас баржээ.
1960 он. Лос-Анжелес хотын цагдаагийн хэлтсийн боловсруулсан дээрэмчдийг барих "Өгөөш" ажиллагааны эмэгтэйчүүд. Харамсалтай нь энэ ажиллагааны үеэр өмнөө жижиг цүнх тавьсан настай эмэгтэй нас баржээ.
1938 он. Гэрчээр дуудагдсан цэцэрлэгийн багш эмэгтэйг шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр таван хоног шоронд суух шийтгэл авчээ. Тэрээр өмдтэй ирснийхээ төлөө ийнхүү шийтгүүлжээ.
1949 он. Усны хомсдолд орсон Нью-Йоркын бүсгүйчүүд "Төв парк-д ирж хувцсаа угааж байгаа нь.
1940 он Герман. Сурагчид цэвэр арьстны /арьсны үзэл/ талаар хичээл тайлбарлаж байна.
1918 он. ЗХУ-ын анхны бетонон хөшөөний нэг Робеспьерийн нээлт. Энэхүү хөшөө ердөө гурав хоносон. Хөшөөг эсэргүүцэгчид түүнийг дэлбэлсэн байна.
1935 он. Цэвэр арьстаны тухай хууль тогтоомж зөрчсөн "этгээдүүд". Эмэгтэйн хүзүүн дэх пайзан дээр "Би том гахай байна. Би зөвхөн еврейчүүдэд үйлчилнэ." Эрэгтэйн хүзүүнд "Би еврей. Би өрөөндөө Герман охин урьсан" гэсэн бичиг зүүжээ.
1995 он. Польшийн мөнгөний шинэчлэлт. Хуучны 10 000 злотыг нэг шинэ злотоор сольж байгаа нь.