Дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй тулаанчид
- schedule 2015 оны 3 сарын 17
- chat_bubble 0
АНУ-д 1876 онд түүхэнд тэмдэглэгдсэн эмэгтэйчүүдийн дундах анхны мэргэжлийн тулаалдаан Нелл Сондерс (Nell Saunders), Роуз Харленд (Rose Harland) нарын хооронд боксын тулалдаанааар явагдаж ялсан нь цөцгийн тосны мөнгөн саваар шагнуулж байжээ.
Албан ёсоор бол 1975 онд Невадад анх удаа эмэгтэйчүүдийн бокс тоглохыг зөвшөөрсөн байна. Анхны зөвшөөрөл авсан хүн бол Кэролайн Свендсен (Caroline Svendsen) гэдэг бүсгүй байжээ.
Гэвч анхны эмэгтэйчүүдийн тулаан болтол 1996 он хүртэл хүлээсэн ба Кристи Мартин (Christy Martin), Дейрдре Гогарти (Deirdre Gogarty) нарын хоорондын тулаан албан ёсоор АНУ-д болсон аж.
Харин сонирхогчийн хоооронд тулаанууд мэр сэр явагдаж ирсэн бөгөөд анхны холбоод Швед /1988/, Англи /1997/ зэрэг орнуудад байгуулагдан тэмцээн тулаанууд явагдаж байсан байдаг. Бүр 1904 оны Олимпод үзүүлэх тоглолтоор орж байжээ. Анхны Европын цомын аварга 1999 онд, анхны дэлхийн аваргын тэмцээн 2001 ондуудад зохиогдож байсан. Харин Олимпийн хөтөлбөрт анх 2012 онд орж байсан.
Эмэгтэйчүүдийн мэргэжлийн холимог тулааны Ultimate Fighting Championship (UFC) тэмцээн болдог бөгөөд энэ нь шоу ертөнцөд хамгийн ихээр алдаршаад байгаа. Учир нь энэ холбоо нь төрөл бүрийн тулааны спортоор хичээллэдэг шилдэг тамирчдыг тулалдуулж аваргыг тодруулдаг. Мэдээж шагналын сан хамгийн өндөр.
2012 онд эмэгтэйчүүдийн холимог тулааны Дэлхийн аваргын /UFC 157/ төлөө Ронда Роусей (Ronda Rousey) ба Лиз Кармуш (Liz Carmouche) нарын тулаан 1,350,000 ам.долларын шагналын сантай явагдаж байжээ.
10. Жермен Де Рандами (Germaine De Randamie) – Холимог тулаан, Нидерланд
Нидерландын тулаанч Жермен Де Рандами кикбокс, мутай боксын төрлөөр тулалддаг кикбоксын олон удаагийн үнэмлэхүй аварга тамирчин. Жермен Кикбоксоор 37 тулаан хийж 37 ялсан. Харин холимог тулааныг анх ялагдлаар эхэлсэн ч одоо Ultimate Fighting Championship (UFC) холбооны аваргын нэг болж "Төмөр хатагтай" алдрыг хүртсэн аж. Харин холимог тулаанаар 8 тулаанаас 5-д ялсан амжилттай. Тэр 175 см өндөртэй, 61 кг жинтэй. Тэрээр одоо Калифорнийн Сан-Хосе хотод байх Америкийн кикбоксингийн академид бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тэр хамгийн сүүлд 2013 онд ялагдсан ба 2015 онд Лариса Дачекотой /Larissa Pacheco/ тулалдана.
9. Ха Ён Сун (Ha Yeon Song) – Холимог тулаан, Өмнөд Солонгос
"Үхлийн гоо сайхан" (Deadly Beauty) хэмээгдэх Өмнөд Солонгосын тамирчин Ха Ён Сун нутагтай амьдарч бэлтгэл сургуулилтаа хийдэг. Түүнийг хүүхэд байхад нь аав бие хамгаалах урлагийг зааж өгч байжээ. Харин тэр өөрийгөө мэргэжлийн тулаанч болно гэж огт бодож байсангүй.
Тэр ердөө 20 насатйа 157 см өндөртэй 48 кг жинтэй "бяцхан" кикбоксинг, таэквондо, жудо,кендогоор тулалддаг тулаанч аж. Ха Ён Сун супер хөнгөн жинд хоёрхон тудаан хийж 1-1 ялалттай байгаа. Тэр Өмнөд Солонгос төвтэй холимог тулааны "Road FC" аваргын шалгаруулах тэмцээнд японы тамирчин Эми Ямамотог гайхалтай технекээр ялж байсан. Түүнийг мэргэжилтнүүд ирээдүйд ихийг дуулгах ирээдүйтэй тулаанч гэж үнэлэж байгаа гэнэ.
8. Мишель Уотерсон (Michelle Waterson) – Холимог тулаан, АНУ
Каратэгийн хар бүст Мишель Уотерсон кикбоксинг, муайтай боксын мэргэжлийн тамирчин юм. айхан бүсгүй Мишелийг "Халуухан каратист" гэдэг. Мишель өдгөө 29 настай бөгөөд, 163 см өндөр, 48 кг жинтэй. Тэр 16 тулаанаас 12 ялалт байгуулаад байгаа. Тэр өмнө зөөгч байсан гэнэ. Тэрээр хэлэхдээ Тайландад жинхэнэ тулааны арга техникийг эзэмшсэн Америкт бэлтгэл сургуулалт хийж байснаас тэс ондоо байсан хэмээж байжээ.
7. Мегуми Фужи (Megumi Fujii) – Холимог тулаан, Япон
Японы тамирчин Мегуми 1974 онд төрсөн өдгөө 40 настай ч дэлхийн шилдэг тулаанч. Тэр 160 см, 52 кг жинтэй. Мэргэжлийн тулаанд 26 ялж 3 ялагдсан маш өндөр үзүүлэлтэй тулаанч бүсгүй.Тэр жудо, Бразилийн жиу-жицу төрлийн хар бүстэй мөн самбо, жиу-жицугийн улсын аварга. Харамсалтай нь Бразилийн Jessica Aguilar-т хоёр удаа дараалан ялагдаж нүдэндээ гэмтэл авснаар спортоо орхисон.
6. Рин Накай (Rin Nakai) – Холимог тулаан, Япон
Японы Бодибилдийнгийн мисс асан Рин Накай энэ жил 29 нас хрч байгаа. Тэр 155 см өндөр, 65,7 кг жинтэй, жудогийн хар бүстэй холимог тулалдаанаар тулалддаг. Накай эмэгтэй хүнд баймгүй булчинлаг бие бялдартай, хүч бяр ихтэй тамирчин бүсгүй. Жиндээ хамгийн намхан нь. Япондоо спортын хийгээд фото модель чиглэлээр супер од. Рин Накай мэргэжлийн тулааны спортод 2006 оноос эхлэн тулалдаж 16 ялж хамгийн сүүлд өнгөрөгч онд Америкийн Миеша Тейтэд ганц удаа ялагдсан. Мөн 1 тэнцсэн.
5. Жина Карано (Gina Carano) – Холимог тулаан, АНУ
Жина Карано анх найз залуутайгаа тай боксын зааланд уулзахаар очсоноор тулааны спортод татагдах болжээ. Тэр тай боксоор 12-1-1 амжилтыг үзүүлсэн шилдэг тамирчин. Улмаар цааш холимог тулаанд хүчээ үзэх болжээ. Тэр анхны тулаандаа муайтай болоод жиу-жицугийн техникийг хослуулан Рэнди Кутюр ялсан аж. Одоогоор тэр 8 ялж 1 ялагдсан /Кристиан Жустино/ амжилтыг үзүүлээд байгаа шилдэг тулаанч, фитнес модель. Тэрбээр найруулагчдын анхааралд өртсөнөөр Холливудын хэд хэдэн кинонд тоглон жүжигчин, телевизийн од болоод байгаа.
Одоо Жина 32 настай, 173 см өндөр, 65 кг жинтэй
4. Кристиан Жустино (Cristiane Justino) – Холимог тулаан, Бразил
Бразилийн шилдэг тулаан бүсгүй Кристиан Жустино 65.5 кг жинтэй, 173 см өндөртэй, 29 настай. Кристина эхлээд гандболлор хичээллэж байгаа кикбоксингоор хичээллэн 3 тулаан хийж 2 ялж байжээ. улмаар 2005 оноос холимог тулааны спортод хүч үзэх болсон байна. Тэрээр Бразилийн хийгээд хэд хэдэн олон улсын тулааны холбооны аварга Мэайтай боксын хар бүс, жиү-жиүцигийн бор бүстэй тулаанч бүсгүй. Холимог тулаанд анхны тулаандаа ялагдснаа хойш ялагдал /13-1-1/ амсаагүй байгаа хамгийн шилдэг тулаанчийн нэг.
3. Авивит Коэн (Avivit Cohen) – ИзраилийнКрав-мага тулааны мастер багш
Авивит Коэн болKrav мате гэж нэрлэдэг иргэний бие хамгаалах урлагийн дэлхийн шилдэг дасгалжуулагч. Тэр энэхүү Израйлийн зэвсэггүйгээр биеэ хамгаалах урлагийн арга техникийн армийн цэрэг офицерүүдэд зааж сургадаг. Ихэнх тулааны арга техникүүдийг бодит амьдрал дээр хэрэглэх болмжгүй байдаг бол энэ урлаг нь гар нүцгэн хийгээд гарт байгаа эд зүйлсийг ашиглан хэрэглэж болох арга техникүүд байдаг байна. Түүний энэ хамгаалах урлаг нь олон хүнийг гэмт халдлагаас аварч байгаа гэнэ.
2. Лейла Али (Laila Ali) – Бокс, АНУ
Хамгийн хүчирхэг эмэгтэй боксчин Лейла Али бол 178 см өндөр, 75 жинтэй, 37 настай. Алдарт боксчин Мухамед Алигийн охин анх 1999 онд 21 настайдаа боксын рингэд гарч Эйприл Фаулер тулалдаж эхний раундад КО-оор ялж байжээ. Дараагийн тулаан илүү сонирхолтой болж Шадина Пеннибейкерийг тоглолт дуусахаас 3 секундийн өмнө техникийн накаутаар ялж амжилтаа үргэлжүүлсэн.
Харин сүүлийн тулаанаа 2007 онд Өмнөд Африкт Гвендолин О'Нил (Gwendolyn O’Neil)-ийн эсрэг хийж ялсан байна. Тэрээ карьертаа 24 тулаан хийж бүгдэд нь түүнийхээ 21-ийг КО-оор ялсан энэ цаг үеийн хамгийн шилдэг боксчин эмэгтэй. Тэрээр эмэгтэй боксын дэлхийн хамгийн том гурван холбооны (IBA, WIBA, IWBF) бүгдийнх нь аварга тамирчин.
1. Ронда Роузи (Ronda Rousey) – Холимог тулаан. АНУ
Холимог тулааны UFC-ийн үнэмлэхүй аварга. Ронда Роузиг "Хүчид нударга" (Strikeforce) хэмээдэг. Тэр анхны тулаанаа 2011 онд ялалтаар эхэдсэн бол 2013 онд Лиз Кармушийн эсрэг хийсэн тулаан нь дэлхий дахинд хамгийн их хүн үзсэн, хамгийн рейтинг өндөртөй, ашиг орлого авчирсан тулаан болж байжээ. Тэр үе үеийн төрөл бүрийн тулалдааны шилдэг тулаанчдыг ялсаар ялагдал гэдгийг амсаагүй явна.
Ронда мэргэжлийн тулааны спортоор тулалдахаас өмнө жудогоор хичээллэн өндөр амжилтыг гаргж байсан. Тэрээр Бээжингийн Олимпийн хүрэл медальтай, дэлхийн аваргын мөнгөн медальтай жудоч. Тэр найман жилийн дотор жудогийн олон улсын тэмцээнээс 28 медаль авсан байдаг.
Бас бизнест маш амжилттай байгаа эмэгтэй. Түүний жудогийн арга туршлага нь холимог тулаанд өндөр амжилт гаргах гол үндэс болсон гэнэ.
Ронда Роузи өдгөө 28 настай бөгөөд170 см өндөр, 61 кг жинтэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...