ХААХ
Удирдамжгүйгээр шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцов
- schedule 2015 оны 3 сарын 11
- chat_bubble 0
МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Нүхт тур” компанид удирдамжгүй шалгалт хийх талаар хуульд нийцээгүй үүрэг чиглэл өгч, хяналт шалгалтын давхардал бий болгосон Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбурамд хариуцлага тооцож, сануулах сахилгын шийтгэл ногдууллаа.
Мөн тушаалаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасныг зөрчиж, удирдамжгүйгээр шалгалт хийсэн улсын байцаагчид хариуцлага тооцохыг У.Сосорбурамд үүрэг болгосны зэрэгцээ ажлын уялдаа холбоог сайжруулж, хяналт шалгалтын давхардал гаргахгүй байхыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нарт анхааруулсан байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?