Хамгийн үзэсгэлэнтэй еврей бүсгүйчүүд
- schedule 2015 оны 3 сарын 11
- chat_bubble 1
Эрт дээр үеэс еврей хүүхнүүдийн гоо сайхан, тачаангуй байдлыг магтан дуулсаар иржээ. Еврейчүүдийн олон мянган жилийн ээдрээтэй түүхэнд янз бүрийн царай зүс, өнгө төрхтэй эмэгтэйчүүд байдаг. Тод хар, буржгар, цайвар, шаргал үстэй гээд. Бүр хар арьстай ч байдаг байна. /Эртний еврейчүүдийн нэг угсаа болох Африкийн Этиопт иудейн шашин шүтдэг африкчууд байдаг/
Ингээд дэлхийн хамгийн сайхан еврей цустай эмэгтэйчүүдийг танилцуулъя.
47. Майя Михайловна Плисецкая
Майя Михайловна Плисецкая бол ЗХУ-ын Ардын жүжигчин цолтой, балетын бүжигчин, бүжиг дэглээч, багш, зохиолч, жүжигчин алдар цуутай эмэгтэй. Тэр 1925 онд Москвад еврейн гэр бүлд төрсөн. Аав Михаил Эммануилович Плисецкий алдартай эдийн засагч, ээж Рахиль Михайловна Мессерер нь дуугуй киноны жүжигчин байжээ.
46. Тамара (Тамрико) Михайловна Гвердцители
Тамара (Тамрико) Михайловна Гвердцители 1962 онд Тбилист төрсөн. Тэр ЗХУ, Зөвлөлт Гүрж улсын дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, Зөвлөлт Гүрж улс болон ОХУ-ын ардын жүжигчин. Аав нь эртний Гүржийн нэртэй Гвердцителиэс удам. Харин ээж нь цэвэр Одессийн еврей хүн аж.
45. Оксана Олеговна Фандера
Оксана Олеговна Фандера бол 1967 онд Украйны Одесст төрсөн Оросын Ардын жүжигчин эмэгтэй. Түүний эцэг Олег Фандера нь хагас украйн, хагас цыган цустай бол ээж нь еврей үндэстэн.
44. Татьяна Евгеньевна Самойлова
Татьяна Евгеньевна Самойлова 1934 Ленингардад төрсөн ЗХУ-ын жүжигчин бүсгүй. Тэрээр өөрийн гарл угсааны талаар хэлэхдээ, миний эцэг цэвэр орос хүн, харин ээж маань еврей цустай хэмээж байжээ. Түүний тоглосон "Тогоруун цуваа" хэмээх алдартай киногоор манай уншигчид сайн таних байх.
43.Эммануэль Шрики
Эммануэль Шрики /Emmanuelle Chriqui/ - 1977 онд Монреалд мароккогийн еврей гэр бүлд төрсөн Канадын жүжигчин. Тэдний гэр бүл уламжлалт иудейн шашин шүтдэг. 2010 онд AskMen.com-оос шалгаруулсан хамгийн сайхан эмэгтэйн жагсаалтад орж байсан.
Голди Хоун /Goldie Hawn/ - 1945 онд Вашингтонд төрсөн Америкийн жүжигчин, продюсер, найруулагч. Түүний ээж еврей хүн байсан ба уламжлалт иудайзмаар охиноо хүмүүжүүлсэн.
Барбара Уолтерс /Barbara Walters/ - 1929 онд Бостонд еврей гэр бүлд төрсөн. Тэр 1964-1994 онуудад Америкийн телевизийн салбарийн хамгийн алдартай хүний нэг. Тэдний өвөг Оросын эзэнт гүрэнд амьдарч байжээ.
39. Александра Коэн
Александра Коэнийг өөрөөр бас Саша Коэн /Sasha Cohen/ гэдэг. 1984 онд Америкийн Вествудэд төрсөн. Тэр бол Америкийн уран гулгагч алдартай тамирчин бүсгүй. 2006 оны Олимпийн мөнгө, дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай. Аав нь америкийн еврей, ээж нь украйны еврей үндэстэн.
Ксения Александровна Раппопорт 1974 онд Ленинградад /Санкт-Петербург/ төрсөн ОХУ-ын театр, киноны нэртэй жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин цолтой эмэгтэй.
Кэндис Изралоу, өөрөөр бас Кэндис Найт /Candice Night/ гэдэг. Тэр 1971 онд Нью-Йоркт төрсөн Америкийн дуучин, дууны ая зохиож, шүлэг бичдэг авьяаслаг эмэгтэй. Кэндим Оросын эзэнт гүрний цагаач еврей гэр бүлийн удам.
Линн Цукерман /Lynn Zukerman/ - Израйлийн загвар өмсөгч. "Мисс Израиль 2013"-ийн оролцогч.
Таль Беньерзи /Tal Benyerzi/ бол Францийн поп, R&B дуучин. Тэр 1989 онд цэвэр еврей гэр бүлд төрсөн. Эцэг нь мароккогийн, эх нь йемений еврей.
Тахуния Рубель /Tahounia Rubel/ - Израйлийнзагвар өмсөгч, Тэр 1988 онд Этиопт төрсөн төрсөн бөгөөд "Большой брат" алдартай шоуны израйль хувилбарын ялагч. 1991 онд Этиопт болсон иргэний дайны улмаас тэнд амьдардаг еврейчүүдэд аюул тулгарсан. Тэгээд Израйлийн засгийн газраас 14,325 эртний еврейчүүдийг нүүлгэсэн "Соломон" ажиллагааны дүнд гэр бүлийн хамт Израйльд иржээ.
Лиззи (Элизабет) Каплан /Lizzy Caplan/ - Холлвудын жүжигчин. Тэр 1982 онд Лос-Анжелест иудайн шинэчлэлийн урсгалыг баримтлагч еврей гэр бүлд төрсөн.
Белла Шагал (жинхэнэ нэр нь Бася-Рейза Шмуйлова Розенфельд) болалдартай зураач Марк Шагалын анхны эхнэр. Белла 1889 онд Беларусийн Витебскед еврейн гэр бүлд төрсөн. Марк Шагал бас еврей гэр бүлээс гаралтай. Тэр 1942 онд Нью-Йоркод нас барсан аж.
Галь Гадот /Gal Gadot/ - Израйлийн жүжигчин, загвар өмсөгч, "Мисс Израйль 2004"-ын эзэн. Тэр 1985 онд Израйлийн Рош-ха-Аинед төрсөн. Түүний эцэг эх сабра /Палестин өнөөгийн Израйлд байсан, байгаа еврейн гол үндэстэн/ еврейчүүд аж.
Корал Симанович /Coral Simanovich/ - Израйлийн загвар өмсөгч.
Бар Хефер /Bar Hefer/ 1995 онд Израйлийн Петах-Тиквад төрсөн. Тэр загвар өмсөгч, "Мисс Израйль 2013"-ийн 1- байранд орсон.
Yityish Aynaw - Израйлийн загвар өмсөгч, "Мисс Израйль 2013"-ийн тэргүүн мисс. Тэр Этиопт төрсөн еврей. 12 настай байхдаа гэр бүлийн хамт "Соломон" ажиллагааны дүнд Израйльд ирсэн. "Мисс Израиль" тэмцээний түүхэн дахь анхны хар арьст еврей ялагч.
Аманда Пит /Amanda Peet/ 1972 онд Нью-Йоркт төрсөн Холливудын жүжигчин. Түүний ээж Пенни Леви еврей үндэстэн. Тэр еврей зохиолч, продюсер Дэвид Бениоффтой гэрлэсэн ба түүний алдартай "Game of Thrones" сериалын гол дүрд тоглосон.
Янина (Яна) Фархадовна Батыршина (гэрлэсний дараа Вайнштейн овогтой болсон) бол Оросын алдартай уран сайхны гимнастикч бөгөөд Европын 5, дэлхийн 7 удаагийн аварга. Янина 1979 онд Ташкентед төрсөн ба аав нь татар, ээж нь еврей үндэстэн. Яна мөн алдартай продюсер еврей үндэстэн Тимур Вайнштейнтэй гэрлэсэн.
Гвинет Пэлтроу /Gwyneth Paltrow/ - 1972онд Лос-Анжелест төрсөн Холливудын алдартай жүжигчин. Түүний эцэг дэлхий нийтийн сайн мэддэг еврейн алдартай Палтровичийн удам. Харин ээж нь герман үндэстэн. Гвинет Пэлтроу өөрийгөө еврей хүн гэж үздэг. Тиймээс хоёр хүүхдээ иудайн уламжлалт хүмүүжлээр өсгөж байгаа. Нөхөр нь христийн шашинт Coldplay хамтлагийн хөгжимчин Крис Мартин.
24. Элисон Бри Шермерхорн
Элисон Бри Шермерхорн /Alison Brie Schermerhorn/ - 1982 онд Лос-Анжелест төрсөн Холливудын жүжигчин. Эцэг Элисон шотланд- герман гаралтай нидерланд үндэстэн, харин эх нь еврей. Тэр урлагийн гараагаа өмнөд Калифорнийн еврейн төвд эхлүүлсэн байдаг. Тэр Askmen.com-оос шалгаруулсан 2014 оны хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн жагсаалтад Эмилии Кларкийн дараа хоёрдугаар байранд орсон.
23. Женнифер Коннелли
22. Алисия Сильверстоун
Алисия Сильверстоун /Alicia Silverstone/ - 1976 онд Сан-Францискод төрсөн Холливудын жүжигчин. Түүний эцэг английн еврей бол харин эх нь шотланд үндэстэн. Тэр хуримынхаа өмнө иудаизмыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
21. Анук Эме
Анук Эме /Anouk Aimée/ (жинхэнэ нэр нь Франсуаза Юдит Сорья Дрейфус) - 1932 онд Парист төрсөн жүжигчин хүн. Тэр иудайн хүмүүжлээр хүмүүжсэн. Түүний эх католик байсан боловч сүүлдээ иудаист болжээ. Анук еврей найруулагч Клод Лелушийн алдартай "Man and Woman" кинонд Анна Готьен дүрд тоглож байсан.
20. Эли (Элис) Макгроу
Эли (Элис) Макгроу /Ali MacGraw/ - 1939 онд Нью-Йоркд төрсөн Холливудын жүжигчин. Түүний эцэг шотлонд-унгар цустай бол ээж нь еврей үндэстэн.
19. Мелани Лоран
Мелани Лоран /Mélanie Laurent/ - 1983 онд Парист еврей гэр бүлд төрсөн Францын жүжигчин, найруулагч, дуучин эмэгтэй.
18. Эстер Петрак
Эстер Петрак /Esther Petrack/ - 1992 онд Иерусалимд төрсөн америкийн загвар өмсөгч. Тэр еврейн орчин үеийн үнэн алдартны дагалдагч.
17. Сара Мишель Геллар
Сара Мишель Геллар /Sarah Michelle Gellar/ 1977 онд төрсөн Холливудын жүжигчин. Түүний эцэг эх еврей боловч тэр уламжлалт иудайн шашин ёс заншлыг баримталдаггүй, тэр ч байтугай христийн мэндэлсний баяраар ёлка засдаг гэнэ. Сара аливаа шашины итгэгч дагалдагч биш аж.
16. Маргарита Владимировна Левиева
Маргарита Владимировна Левиева бол өдгөө Холливудын жүжигчин. Тэр 1980 онд Ленинградад еврей гэр бүлд төрсөн ба мэргэжлийн гимнастикч тамирчин байсан. Харин 1991 онд гэр бүлээрээ Америкт цагаачлан ирсэн.
15. Скарлетт Йоханссон
Скарлетт Йоханссон /Scarlett Johansson/ 1984 онд Нью-Йоркд төрсөн Холливудыналдартай, үзэсгэлэнт, тачаануй жүжигчин, дуучин бүсгүй. Түүний эцэг дани гаралтай бол ээж нь ашкеназын еврей /төв Европт бүрэлдэн бий болсон еврейн салбар угсаатан/. Түүний өвөг дээдэс Минскээс Америкт цагаачлан ирсэн. Скарлетт өөрийгөө еврей гэдгийг хүлээн зөвшөөрөн еврей уламжлалт Ханука баярыг тэмдэглэхээс гадна христийн мэндэлсний баярыг ч тэмдэглэдэг байна.
14. Лорен Бэколл
Лорен Бэколл /Lauren Bacall/ 1924 онд Нью-Йоркт төрсөн Холливудын еврей жүжигчин. Түүнийг Америкийн кино академиас Холливудын бүх цаг үеийн хамгийн агуу жүжигчдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перестэй үеэлүүд.
13. Моран Атиас
Моран Атиас /Moran Atias/ бол Израйлийн жүжигчин, загвар өмсөгч. Тэр 1981 онд Израйлийн Хайфед төрсөн. Түүний эцэг эх мароккогийн еврей. (Мароккод төвлөрөн хойд Африкаар амьдарч байсан еврейчүүд) Түүний дүү Шани энэ жагсаалтад бас бий.
12. Сюзанна Хоффс
Сюзанна Хоффс /Susanna Hoffs/ бол Америкийн дуучин, The Bangles (Бэнглз) хамтлагийн гитарчин. Тэр 1959 онд Лос-Анжелесийн еврей гэр бүлд төрсөн. The Bangles нхамтлагийн хит дуу "Eternal Flame" /Мөнхийн гал/ дэлхийд алдартай.
11. Шани Атиас
Шани Атиас /Shani Atias/ Израйлийн жүжигчин, загвар өмсөгч. Тэр 1991 онд Израйлийн Хайфед төрсөн ба жүжигчин, загвар өмсөгч Моран Атиасийн дүү. Түүний эцэг эх мароккогийн еврей.
10. Лиза Боне
Лиза Боне /Lisa Bonet/ - Холливудын жүжигчин. Тэр 1967 онд Сан-Францискод төрсөн. Түүний аав афро-америк бол эх нь еврей үндэстэн. Түүний анхны нөхөр дуучин Ленни Кравиц байсан ба эсрэгээр аав нь еврей, ээж нь афро-америк байжээ. Лиза Боне Кравицтэй танилцсан тухайгаа хэлэхдээ, эхлээд түүнийг хараад надтай их төстэй юм байна гэдгийг нь хараад сонирхож эхэлсэн. Тэгээд өөрийн ээжийг еврей хүн гэтэл, өөдөөс миний эцэг бас еврей гэсэн гэдэг.
9. Хеди Ламарр
Хеди Ламарр /Hedy Lamarr/ (жинхэнэ нэр нь Хедвига Ева Мария Кислер) - Австри ба Америкийн жүжигчин.Тэр 1914 онд Австрийн Венад еврей гэр бүлд төрсөн. Хеди 1933 онд бүтээгдсэн Чех-Австрийн "Экстаз" хэмээх порнограф биш кинонд анх удаа нүцгэнээр гаран бэлгийн харьцаанд орж тоглосноор алдартай болсон байдаг гэнэ.
8. Элина Авраамовна Быстрицкая
Элина Авраамовна Быстрицкая бол ЗХУ-ын Ардын жүжигчин цолтой, ЗХУ хийгээд ОХУ-ын театр киноны алдартай жүжигчин. 1999 онд "Комсомольская правда" сонин "Зууны хамгийн сайхан эмэгтэй" -ээр тодруулж байжээ. Тэр 1928 онд Киевийн еврей гэр бүлд төрсөн юм.
7. Натали Портман
Натали Портман /Natalie Portman/ (жинхэн овог нь Хершлаг) 1981 онд Иерусалимд төрсөн Холливудын алдартай жүжигчин. Тэр Израйль, АНУ-ын давхар иргэншилтэй. Натали "Хар хун" киноны зураг авалтын үеэр бүжигчин еврей үндэстэн Бенжамин Мильпьетэй танилцаж дараа нь иудайн уламжлалын дагуу хуримаа хийсэн.
6. Мэрилин Монро
Мэрилин Монро /Marilyn Monroe/ 1926 онд төрсөн, 1930-1960 оны Америкийн секс билэг тэмдэг болсон Холливудын жүжигчин, дуучин алдар цуутай эмэгтэй. Түүний багын нэр Норма Жин Мортенсон. Тэр аавыгаа мэддэггүй. Харин ээж нь ирланд-шотланд цустай байжээ. Мэрилин Монро 1956 онд гурав дахь гэрлэлт нь болсон зохиолч еврей үндэстэн Артуром Миллерийн нөлөөллөөр иудаизмийг дагах болсон байдаг. Дараа нь салсан ч гэсэн нас барах хүртлээ иудаизмаас татгалзаагүй байна. Харин зохиолчийн ах түүнийг жинхэнэ иудаист биш гэж үзэж байсан гэнэ. Монрогийн итгэл бишрэлийн талаар маргаантай байдаг ба түүнийг бүр хуучний баримтлагч протестант гэх нь ч бий.
5. Элизабет Тейлор
Элизабет Тейлор /Elizabeth Taylor/ дэлхий даяар алдар цуутай сайхан бүсгүй, Британи- Америкийн алдартай жүжигчин. Тэр 1932 онд Лондонд төрсөн ба эцэг эх нь Англид ажилладаг америкчууд байжээ. Түүний эцэг нь еврей гаралтай байсан бол эх нь швейцарь хүн гэнэ. Тэр христийн шашинтай байсан боловч 1959 онд 27 настайдаа иудайн шашинд орж Элишева-Рахель нэр авсан байна. Тэрээр, христийн шашин миний үхэл амьдралын тухай асуудлыг шийдэж чадахгүй байсан тул иудайн шашинд орсон гэж байжээ. 1958 онд гэрлэсэн дөрөв дэх нөхөр нь еврей хүн байжээ.
4. Сара Львовна Манахимова
Сара Львовна Манахимова, бол Жасмин нэрээр алдаршсан Оросын нэртэй дуучин хүн. Тэр 1977 онд Дербент дэх уулын еврейн /дорнод болон хойд Кавказад амьдран байдаг еврейн дэд угсаатны бүлэг/ бүлд төрсөн.
3. Лилли Палмер
Lilli Palmer (жинхэнэ нэр нь Лилли Мария Пайзер) - Германы алдартай жүжигчин. Тэр Өнөөгийн Польшийн Познань хотноо 1914 онд еврейн гэр бүлд төрсөн. Тэр британи, англи, герман кинонуудад тоглож байсан ба 1986 онд Лос-Анжелест нас барсан байна.
2. Ева Грин
Ева Грин 1980 онд Парист төрсөн францын жүжигчин, загвар өмсөгч. Түүний ээж Марлен Жобер францын алдартай жүжигчин байсан ба Алжирийн еврей гэр бүлд төржээ. Харин аав Вальтер Грин нь швед эцэгтэй, франц эхтэй байжээ. Ева Грин өөрийгөө еврей гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч уламжлалт иудайзмийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Түүний Грин овог нь шведийн тариа, мод гэсэн үгнээс гаралтай гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...