Ялалтын 70 жилийн ойн жагсаалд оролцох долоон шинэ зэвсэг
- schedule 2015 оны 5 сарын 8
- chat_bubble 0
Германы фашистуудыг ялсны 70 жилийн ойн цэргийн парад ОХУ-ын батлан хамгаалах яам шинэ 7 төрлийн зэвсэг техникээ оролцуулах гэнэ.
Улаан талбайд энэ тавдугаар сарын 9-нд болох Аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн цэргийн парадад орчин үеийн түүхэнд хамгийн том байж болох 200 хуягт машин, 150 агаарын хөлөг, 14 мянган цэрэг офицер оролцох гэнэ.
Энэ 200 байлдааны хуягт машин дотор ОХУ-ын цэргийн техник технологийн хүчин чадлыг харуулсан шинэ үеийн 7 техникээ оролцуулах болжээ.
"Армата" танк. Энэ универсаль Т-14 танкны тавцан хамгийн нууцлаг аж. Танкны гол онцлог бол толгой буюу цамхаг нь эзэнгүй мэт харагдах эсвэл цамхаггүй мэт харагддаг. Танк 100 км-ийн радиуст газрын 40, агаарын 25 зорилтот хэсгийг хянана.
Хуяг нь шинэ технологиор ган болон керамик бодисын холимогоор хийгдсэн хүчтэй цохилтыг даах чадвартай. Ер нь техникийн түвшингээрээ Т-72В танкаас бараг дөрөв дахин давуу гэнэ. Гадаадын өрсөлдөгчдийн хамгийн дээд зэргийн танкнаас 25-30 хувиар давуу гэдгийг баттай хэлж байна. Тулааны талбараа 360 хэм хянах боломжтой.
БМП "Бумеранг". Хуяг нь дээрх танкны адил хай технологийн үндсэн дээр гаргаж авсан ган болон керамикийн холимог хуяггтай
цохилтыг дээд зэргээр даах чадвартай. ЗХУ-ын үеийн хамгийн сүүлийн хувилбар болох БТР-90-ийг бид мэднэ. Бумаренг үүнийг залгамжлан авах ажээ.
БМП "Курганец". Бас нэг сонирхолтой зэвсэг бол гинжит дугуйт Курганец-25 юм. Энэ шинэ техник нь ОХУ-д зэвсгийг модулиараа нь салгаж өөрчилж болдог анхны БМП. Зэвсэглэлд багадаа 25 жил үүргээ гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Эргийн хамгаалалтын пуужингийн систем "Бал-3". Энэ пуужингийн шинэ комплексыг анх удаа Улаан талбайд харна. "Бал-3" цаг агаарын ямар ч нөхцөлд болон радиоэлектрон халдлагын үед ч найдвартайгаар бүх төрлийн хөлөг онгоцны даралтыг няцаан цохилт өгөх чадвартай. Нэг цэнэглэлтээр 3 секундын интерваллаар 32 пуужин харвах чадалтай. Хагас цагт бүрэн цэнэглэдэг. Бартаат замд 60 км/цаг, шатахуун цэнэглэлгүйгээр 850 км зам туулах чадвартай. Эргээс 10 км-ийн зайд байлдааны бэлэн байдалд ороход 10 минут хангалттай гэнэ.
Эргийн хамгаалалтын пуужингийн систем "Бастион". "Бастион" (ПБРК) улаан талбайд анх удаа гарах гэж байгаа. Энэ зэвсэг тэнгисийн флотод аюул учруулах хүчирхэг зэвсэг. 600 км зайд эргийн хамгаалалтыг хянах чадвартай. Хөлөг онгоц устгах дуунаас хурдан "Оникс" пуужингаар, нарийвчлалтай радарын системээр тоноглогдсон. Эргээс 200 км-т байрлуулж болох ба байлдааны бэлэн байдалд ороход 5 минут, 5 секундэд 2 пуужин харвана.
САУ "Коалиция-СВ".
БТР "Ракушка". Ирэх 10 жилд агаарын хүчинд туслах шинэ зэвсэг. Газар дээр цагт 70 км, усанд 10 км зам туулах чадвартай. 13 хүний багтаамжтай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...