Элэг нэгт Монгол ахан дүүс минь Д.Цогт-очир хүүд амьдрал хайрлаж авралын гараа сунгаж хайрла
- schedule 2015 оны 3 сарын 4
- chat_bubble 0
Алаг хорвоод хүмүүн заяаг олж төрсөн Цогт-Очир хүү аз жаргалт амьдралын энэ дууг сонсож чадахгүй байгаа нь юутай харамсалтай вэ? 2015 оны 3 сарын 3 ны өдөр ТВ9 телевизийн Монгол сэтгэгдэл нэвтрүүлгээр Цогт-Очир хүүгийн талаар гарсан юм. Бид монгол сэтгэгдлийн мэссэнжэрээр холбоо барих утас мэйл хаягаа өгч холбогдоорой хэмээн бичсэн юм. Удалгүй Цогт-Очир хүүгийн өвөө гэх хүн нь Дархан хотоос бидэн рүү залгаж баярласан талархаснаа илэрхийлсэн юм. Оройн 20:00 цагийн үед Цогт-Очир хүүгийн ээж нь болох Мянган замын Энхжаргал бидэнд хандсан юм. Цогт-Очир хүүгийн ээжийнх нь хүсэлтээр өнөөдөр буюу 2015 оны 3 сарын 4 ний өдөр ETOP.MN вэб сайтын үүсгэн байгуулагч Т.Дөлгөөн 12 цагийн үед 21- р хорооллын автобусны буудал дээр уулзсан юм.
Цогт-Очир хүү эхээс төрөхдөө сонсголгүй төрсөн бөгөөд гавлын яс нь битүү аж. Цогт-Очир хүүд Австрали улсаас бүтэн сар дамжиж байж орж ирдэг BAHA хэмээх төхөөрөмжийг захиалах хэрэгтэй болсон юм. Энэхүү төхөөрөмжийг захиалж оруулж ирэхэд 9 200 ам.доллар хэрэгтэй бөгөөд нийт Монгол ахан дүүсээсээ сүүн цагаан сэтгэлээр туслахыг та бүхэндээ уриалж байна. Хүүхэд 2 сар хүртэл сонсголын бүх эрхтэнүүд нь хөгжиж дээд цэгтэй хүрч дараа нь ярих чадварыг эзэмшдэг аж. Гэтэл Цогт-Очирхүү мөнгөгүйгээс ийнхүү хугацаа алдаж байгаа юм байна. Хэрвээ энэ байдлаар удаан үргэлжлэвэл хэлгүй, сонсголгүй болох аюул тулгараад байгаа гэнэ. Цогт-Очир хүүгийн ээж болох Мянганзамын Энхжаргал "Хүүгийнхээ хоёр чихийг халаасандаа хийчихсэн аятай хэцүү байна" гэж бидэнд ярьж сууна.
Монголынхоо нийт ахан дүүсээсээ энэ хүүд, энэ гэр бүлд туслаж хандив өгөхийг хүсч, гуйж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Мөн охины ээж өөрийн гараараа цаасаар сувинер хийдэг бөгөөд тэрийгээ жаазлан хүмүүст борлуулах санаатай байгаагаа бидэнд хэлсэн юм. Ажлын хажуугаар хийдэг болохоор тийм ихийг хийж чадаагүй гэдгээ ч хэлсэн аж. Энэ бүтээлээ 20-25 мянган төгрөгөөр борлуулж хүүдээ зориулан мөнгө цуглуулж байгаа гэж хэлсэн юм.
Хандивийн данс: Хаан банк- 5045459705 Хүлээн авагчийн нэр Мянганзамын Энхжаргал
Төрийн банк- 10370011626 Хүлээн авагчийн нэр Мянганзамын Энхжаргал
Цогт-Очир хүүгийн аавын утасны дугаар - 99738005
Цогт-Очир хүүгийн ээжийн утасны дугаар - 99847124 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...