Нүцгэн эмэгтэйг яагаад өөрөөр харж, хандаад байна
- schedule 2015 оны 3 сарын 6
- chat_bubble 0
Шинэ үеийн уран бүтээлч, зураач бүсгүй бас нэгэн шуугиан тарьжээ. Швейцарь бүсгүй Мило Моире /Miló Moire/ "Нүцгэн" хэмээх төсөл хэрэгжүүллээ. Олны өмнө өндөглөж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Германы "Мюнстер" уран зургийн музейд нэгэн ер бусын зочин үзэгч /орчин үеийн контемпорари уран бүтээлч Мило Моире/ морилжээ. Ингэхдээ нялх хүүхдийнхээ хамт чармай нүцгэнээр музей үзсэн байна.
Музей үзэгчид, уран зургийг шимтэн сонирхон яваа шалдан эмэгтэйг уран зургуудаас илүү гайхан алмайрч, тэрч байтугай музейн ажилтнууд, цагдаа нар яахаа мэдэхгүй хариу үйлдэл хийж чадахгүй байжээ.
Тэрээр хэлэхдээ, би хүмүүс нүцгэн биеийн /хүний/ талаар юу бодож байгааг мэдэхийг хүссэн юм. Нэг талаар, хүмүүс нүцгэн хүмүүсийн уран зургийг шимтэн сонирхцгоодог. Тэгвэл нөгөө талаар нүцгэн эмэгтэйг яагаад өөрөөр харж, хандаад байна. Энэ л авч үзэх асуудал. Тэгээд би уран зургийг бодит амьдралтай харьцуулан хүмүүс яаж хандаж буйг мэдэхийг хүссэн юм гэжээ.
Бүсгүй олны нүдэн дээр өндөглөлөө
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...