Оюутан-Цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
- schedule 2015 оны 3 сарын 2
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/160 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Нийслэлийн хэмжээнд Оюутан-Цэрэг хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ажиллана.
“ОЮУТАН-ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
д/д
|
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
|
Хугацаа
|
Хариуцах хүн
|
Хамтран ажиллах
|
1
|
Эрх зүйн бичиг баримт боловсруулж, үүрэг даалгавраар хангах | 2 дугаар сард | Хурандаа Ж.Болдбаатар | НЗДТГ |
2
|
Оюутан –Цэрэг хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах | 3 дугаар сард | Дэд хурандаа Б.Баянмөнх | Дүүргүүдийн цэргийн штаб |
3
|
Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан- Цэрэг” хөтөлбөрт хамрагдах судалгааг гаргах | 3 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд | Их, дээд сургуулиудын сургалтын алба |
4
|
Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг сонгон суралцуулах | 4-6 дугаар сард | Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав | Их, дээд сургуулиудын сургалтын алба |
5
|
“Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах | 5 дугаар сард | Батлан хамгаалах, хууль сахиулагчдын албан хаагчдын нэгдсэн эмнэлэг | Ажлын хэсэг |
6
|
“Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдах эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуусыг цэргийн албанд татан алба хаалгах байгууллагад хүлээлгэн өгөх | 5 дугаар сард | Дүүргүүдийн цэргийн штаб | Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав |
7
|
Шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтанд хамруулах | 6-8 дугаар сард | Бэлтгэл хурандаа Г.Мягмаржав | БХИС |
8
|
“Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан залуусыг хүлээн авах | 8 дугаар сард | Хурандаа Ж.Болдбаатар | Дүүргүүдийн цэргийн штаб |
9
|
“Оюутан-Цэрэг” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн судалгааг оршин суугаа аймаг, дүүргийн цэргийн штабд хүргүүлэх | 8 дугаар сард | Дэд хурандаа Б.Баямөнх | Дүүргүүдийн цэргийн штабын тоо бүртгэлийн офицерууд |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...