ХААХ
Зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа
- schedule 2015 оны 3 сарын 2
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө бүртгэн авах тухай” А/161 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэр төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 онд барьж ашиглалтад оруулсан нийт 28 125 934 375 төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Ус сувгийн удирдах газарт даалгалаа. Харин энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
№
|
Эд хөрөнгийн нэр
|
Хөрөнгийн тодорхойлолт, үзүүлэлт
|
Хэмжих нэгж
|
Тоо хэмжээ
|
Үнэ, төгрөг
|
1
|
Гүний худгийн барилга-1 | Сэндвичэн хийцтэй /13.5х12х5/ |
м2
|
162
|
520,110,939
|
2
|
Гүний худгийн барилга-2 | Сэндвичэн хийцтэй /13.5х12х5/ |
м2
|
162
|
520,110,939
|
3
|
Гүний худаг 1-ийн цооног | 40м урт 8 ш хөндлөн цацраг шугам, 30м урт 3 ш босоо шахах шугамнаас бүрдсэн |
ком
|
1
|
4,155,279,519
|
4
|
Гүний худаг 2-ын цооног | 40м урт 8 ш хөндлөн цацраг шугам, 30м урт 3 ш босоо шахах шугамнаас бүрдсэн |
ком
|
1
|
4,155,279,519
|
5
|
Гүний худаг 1-ийн хашаа | төмөр торон 34ш шон, 68м |
м
|
68
|
5,607,981
|
6
|
Гүний худаг 2-ын хашаа | төмөр торон 34ш шон, 68м |
м
|
68
|
5,607,981
|
7
|
Насос станцын барилга | Цутгамал төмөр бетон /35.5х18.7х10/ |
м2
|
664
|
5,559,204,015
|
8
|
Хлорын агуулахын барилга | Сэндвичэн хийцтэй /4х3х3/ |
м2
|
12
|
2,474,109
|
9
|
Усан сангийн барилга | Цутгамал төмөр бетон /31.1х21.1х5/ |
м2
|
656
|
6,832,437,717
|
10
|
Цахилгааны дэд өртөөний барилга | Сэндвичэн хийцтэй /6х5х5/ |
м2
|
30
|
4,948,219
|
11
|
Түр барилга | Сэндвичэн хийцтэй /8,5х27,5х3,9/ |
м2
|
234
|
35,100,000
|
|
Барилга байгууламжийн дүн
|
21,796,160,938
|
|||
12
|
Гүний худаг 1-ийн шугам | ширмэн Ф450 |
у/м
|
1583
|
1,648,031,472
|
13
|
Гүний худаг 2-ын шугам | ширмэн Ф450 |
у/м
|
1662
|
1,730,276,884
|
14
|
Усан сангийн юүлэх шугам | ган Ф200 |
у/м
|
1400
|
728,756,810
|
15
|
Насос станцаас усан сан руу дамжуулах шугам | ширмэн Ф450 |
у/м
|
1366
|
1,422,116,861
|
16
|
Усан сангаас түгээх шугам | ширмэн Ф450 |
у/м
|
769
|
800,591,410
|
Шугам сүлжээний дүн |
6,329,773,437
|
||||
Нийт дүн
|
28,125,934,375
|
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...