Дипломат Академи ээлжилт сургалтаа зохион байгууллаа
- schedule 2015 оны 3 сарын 2
- chat_bubble 0
Монгол улсын гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүргийн хүрээнд Нутгийн Удирдлагын Байгууллагуудын нэгжийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудын Гадаад бодлого, үйл ажиллагаа, дипломат албаны онцлогийн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Гадаад Харилцааны Бодлогыг Амжилттай Хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг Дипломат Академи, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.
Сургалтад Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны удирдах албан тушаалтнууд, хурлын гадаад харилцаа хариуцсан ажилтан болон ажлын албаны бусад ажилтнууд, нийт 83 хүн хамрагдав.
Дипломат Академи, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн удирдлага, ГХЯ-ны холбогдох газар нэгжийн ажилтнууд болон гадаад харилцааны салбарт олон жил ажилласан ахмад дипломатууд сургалтад зочин илтгэгчээр оролцож монгол улсын гадаад бодлого,гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын асуудал, байгууллага хоорондын олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагаа, консулын үйл ажиллагаа, дипломат ёс зүй, ёслол зэрэг чиглэлээр мэдээлэл хийж, харилцан ярилцлаа.
Сургалтын талаарх санал асуулгын дүнгээс үзвэл нийт оролцогчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...