Алсад үүргээ гүйцэтгэж байгаа хиймэл дагуулууд
- schedule 2015 оны 3 сарын 1
- chat_bubble 0
1957 оны аравдугаар сарын 4-нд ЗХУ анх удаа хүн төрөлхтөний түүхэнд “Спутник 1” хиймэл дагуулыг сансарын уудамд хөөргөснөөс хойш огторгуй ертөнцийг судалсаар байгаа билээ. Тэр цагаас хойш техник, технологи хурдтай хөгжиж буйн ачаар бид нарны системийн зах хүртэл аялаж, дэлхийтэй ойр орших сансарын биетүүд рүү хүрч, зургийг нь авч судалсаар байна.
Одоогоор даалгавраа гүйцэтгэж байгаа 7-н хөлгийн тухай дурдъя.
1. Нью Хоризонс (New Horizons)
2006 оны нэгдүгээр сарын 16-нд НАСА-гийн хөөргөсөн хөлөг өөрийн хүрэх ёстой Дэлхий ванд хүрч амжаагүй байна. Хөлөг таван тэрбум км аялаж 2015 оны долоодугаар сарын 14-нд "Хөлдүү одой" гаригт хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм. Дэлхий вангийн хажуугаар өнгөрсний дараа Кайпер белтийн бүслүүрийн объектууд руу нисэх болно.
2. Жуно (Juno)
2011 оны наймдугаар сарын 5-нд хөөрсөн Бархасбадийн татах хүч болон соронзон оронг судлах зорилготой Жуно хөлөг 2016 оны наймдугаар сард Аварга хийн гаригт хүрнэ.
3. Вояжер 1 (Voyager 1)
1977 онд хөөрсөн Вояжер нэг хөлөг нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хол аялаад буй объект болсон юм. 19,5 тэрбум км аялаад байгаа уг хөлөг нь одоог хүртэл Дэлхий рүү маш бага хэмжээний дохио илгээсээр байгаа.
4. Даун (Dawn)
НАСА-гийн 2007 оны есдүгээр сарын 27-нд хөөргөсөн Даун хөлгийн зорилго нь солирын бүслүүрт орших том объектуудыг судлах юм. 2011 онд Даун хөлөг Вестагийн тойрогт орсон бөгөөд зураг, мэдээлэл дамжуулсны дараа солирын бүслүүрт орших одой гариг Сересийн зүг чигээ өөрчилсөн юм. Даун 2015 оны гуравдугаар сарын 6-нд Серест хүрэхээр төлөвлөж байна.
5. Розетта/Филае (Rosetta/ Philae)
Сүүлт одонд хүрсэн анхны хөлөг болоод байгаа Розетта болон түүний газардагч Филае нар нь 2014 оны наймдугаар сарын 6-нд 67п/Шурьюмов-Герасименко хэмээх сүүлт одонд хүрч 2014 оны арваннэгдүгээр сарын 12-нд газардагч Филае аппаратыг сүүлт од руу илгээгдсэн ба удмаар амжилттай газардаж Дэлхий рүү зураг мэдээлэл илгээж байсны эцэст нарны энергийн дутагдалаас болж эрчим хүчгүй болж унтраад байгаа. Харин Розетта хөлөг энэ сүүлт одыг тойрсоор байх бөгөөд наранд ойртоход хэрхэн өөрчлөгдөхийг нь судлахаар зэхэж байгаа юм.
6. Кассини-Хоёгинс (Cassini-Huygens)
Кассини-Хоёгинс хөлөг 1997 оны аравдугаар сарын 15-нд Дэлхийгээс хөөрч нэг тэрбум км-ийн зайд орших Санчир гаригт 2004 оны долоодугаар сарын 1-нд хүрсэн юм. Үүнээс хойш Санчир гаригийн агаар мандал, татах хүч, дагуулуудын талаар судалсаар байна. Хөлөг зөвхөн зураг илгээгээд зогсохгүй газардагч Хоёгинс нь 2005 оны нэгдүгээр сарын 14-нд эх хөлгөөсөө салж Санчирийн дагуул Титан руу илгээгдсэн. Газардсаны дараа Хоёгинс газардагч Титаны газрын гадаргууны зургийг илгээсний дараа эрдэмтэд Титан метанийн тэнгисээр дүүрэн байдгийг олж нээсэн юм. Кассини хөлөг Санчирийн тойрогт судалгаа хийж мэдээлэл явуулсаар байна.
7. Мэвин (Maven)
Ангараг гаригийн агаар мандлыг судлах зорилготой Мэвин хөлөг 2014 оны 9 сарын 22-нд улаан нүдэн гаригийн тойрогт орж Сониуч газардагчийн мэдээллийн ашиглан Ангараг гариг өмнө нь зузаан агаар мандал, далай тэнгистэй байсан байх магадлалтайг судлаж байгаа юм
Эх сурвалж: www.mailnet.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...