“Энх мэндийн хадаг”-аа өргөн барилаа
- schedule 2015 оны 3 сарын 1
- chat_bubble 0
Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолт өнгөрсөн бямба гараг буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр “Соёлын төв өргөө”-нд амжилттай болж өндөрлөлөө. Тоглолт үнэ төлбөргүй болж, танхим үзэгчдээр дүүрэн байлаа.
Тоглолтод Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцлоо. Өвөрмонголын Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид “Язгуур Андгай” бүжгээрээ тоглолтыг нээсээн юм.
Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа “Буриад” дуугараа, дуучин Халин “Үнсье чамайгаа”, “Эхийн тухай дуу”, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” хамтлагын уран бүтээлчид “Буум буум”, ”Аз жаргал хүсье” дуугаа өргөн барилаа. Дуучин залуу Мөнхжаргал “Жаахан шарга”-ыг гэгэлзүүлэв.
Дуучин Урнаагийн дуулсан “Өрлөг хатан ээж” дуу энэ тоглолтын шилдэг нь байж чадлаа. Дөрвөн настай охин Ван Зышинь цовоо сайхан хоолойгоор “Багваахай цэцэг” дууг Хятад хэлээр дуулсан юм. Тоглолт сайхан болж өндөрлөлөө.
Өнөөдөр гуравдугаар сарын 2-ны өдөр Хятад Монголын орчуулагчдын Их хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Хятад Монголын орчуулагчдын Их хуралд нийтдээ 80 гаруй орчуулагчид оролцох гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...