“Samsung”-ийнхан “Galaxy S6” , “Galaxy S6 Edge” утсаа албан ёсоор танилцууллаа
- schedule 2015 оны 3 сарын 1
- chat_bubble 0
Испани Барселона хотноо олон улсын CES электрон барааны танилцуулга уулзалт болж “Samsung” компани өөрсдийн шинэ бүтээл болох “Galaxy S6” , “Galaxy S6 Edge” гар утсыг хамтад нь танилцууллаа. Шинээр гарсан тус утаснууд өөрсдийн гэсэн үндсэн загвар дээрээ үндэслэн шинэлэг технологиор шинэчлэгджээ.
Загварын хувьд
Үндсэн “Samsung”-ын загвараас илүү металл гадаргуутай дугуй булантай болсон нь хальт харвал “iPhone 6”-тай андуурахаар болсон нь сошиал ертөнцөөр "iSam S6" гэж шинэ нэр дуулаад эхэлсэн байна. “Samsung Galaxy S6” утасны хувьд нэгэн шинэ давуу тал нь симээ хажуу талаас нь хийж болдог.
“Samsung Galaxy S6 Edge” хувьд бол “Galaxy S6 Edge” шиг дугуйрсан дэлгэц болон хажуу талтай. Энэ нь Edge - с илүү давуу онцлогтойг харуулж байна. Түүнчлэн шинээр ногоон маргад өнгө нэмэгдсэн.
Үзүүлэлтийн хувьд
Үндсэн системийн бүрдэл хэсэг 64bit систем бөгөөд дэлхийд хамгийн анх Apple iPhone 5s ухаалаг утас 64bit систем шилжиж байсанг зухас дурдах нь зүйтэй боловуу түүний дараахан Samsung Galaxy S5 64bit системд шилжсэн юм. Quad Core буюу 4 цөмт хосолсон процессортой байхаас гадна 3Gb DDR4 рамыг өөртөө суурилуулсан байна. 14nm "нанометр" процессор чадамж нь өмнөх загваруудаас 20% илүү хурдан
Дэлгэц
Дэлгэцний урд талын шилний материал нь “Gorilla Glass” болох “Gorilla Glass” шилний дөрөвдүгээр үеийн шинэ загвар. PPI буюу нэг пикселд агуулдаг хэмжээ 577 энэ бол маш өндөр нягтаршил iPhone 6 PPI 336 байдаг. Galaxy S6 дэлгэц үндсэн гадаргууны эзлэх хувь 70.7% дэлгэц Galaxy S6 Edge дэлгэц үндсэн гадаргууны эзлэх хувь 72% . 1440 x 2560 харьцаа болон 5.1 инч дэлгэцтэйгээр гарсан.
“Galaxy Note 4”-ээс 11 хувь илүү өндөр нягтаршилтай.
Камер
Урд талын камер 5 MP "Megapixel" ард талын камер 16 MP "Megapixel" оптик дүрс тогтворжуулагчтай , авто фокус тааруулагч. 5 MP урд талын камер /1.9 өргөн хөшигтэй 43% илүү өргөн хүрээг хамарч зураг авна. HDR автоматаар илэрүүлэгчийн тусламжтай гэрэлтүүлэг тасалгааны гэрэл илүү мэдрэх чадвартай болсноос гадна харанхуй шөнө илүү сайн гэрэлтүүлэх чадвартай.
Зайны хувьд
“Apple”-н утаснуудтай адилаар шууд салгаж авах боломжгүй Li-Ion 2550 mAh зайтай. “iPhone 6”-аас нэн даруй хоёр дахин хурдан цэнэглэх бололцоотой. Цэнэглэгч залгахгүй Wireless-р цэнэглэх төхөөрөмж дэмжиж ажилладаг.
Багтаамж
32/64/128 GB гэсэн 3 төрлийн хэмжээтэйгээ мөн нэмэлтээр мемори карт хийх боломжгүй.
Шинээр Samsung Pay
Apple Pay буюу төлбөр тооцооны Near field communication системийг Apple - тай адилаар Samsung Pay төлбөр тооцооны систем нэвтэрүүлсэн. Та энэхүү үйлчилгээг нэвтэрүүлсэн аль нэг банкийн төлбөр тооцооны кредит дебит картаар дэлгүүрт мөн гүйлгээ хийж болох ямар нэг газарт өөрийн утсаа ашиглаж гүйлгээг хийх боломжтой. Энэ нь хурдан бас түргэн шуурхай үйлчилгээ юм.
Дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс албан ёсоор худалдаанд гарна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...