Засгийн газрын Х байр дуудлагаар худалдахаар зарлалаа
- schedule 2015 оны 2 сарын 27
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 90 дүгээр тогтоолоор Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
Дуудлагын худалдаа болох газар болон хугацаа: Дуудлагын худалдаа 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно.
Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ
/төгрөгөөр/
|
|||||
д/д
|
Эд хөрөнгийн цогцолбор
|
Байршил
|
Ашиглал-танд орсон он
|
Санал болгох доод үнэ
|
Дэнчингийн хэмжээ /Доод үнийн 20 хувь/
|
1
|
Засгийн газрын Х байр | Улаанбаатар Чингэлтэй дүүрэг,4 дүгээр хороо |
1958
|
5,941,400,000
|
1,188,280,000
|
Засгийн газрын Х байр нь 1958 онд Гэгээрлийн яамны байшин нэртэйгээр ашиглалтанд орсон бөгөөд барилгын урт 44 м, өргөн 12 м, конторын зориулалттай 3 давхар нийт 1584 м2талбайтайгаас 1188.28 м2 ашигтай талбайтай байна. Барилгын зохион байгуулалтын хувьд 40 хүний суудалтай хурлын танхим, архивын өрөө, уулзалтын өрөө, ажлын өрөө зэрэг 54 өрөө тасалгаатай.
Барилгын зориулалтад ашиглалтын хугацаанд өөрчлөлт ороогүй, барилгын гадна болон дотор талд ил цууралт, гажилт, эвдрэлгүй, гадна ханын өнгөлгөөний шохой бага зэрэг хуурч гэмтсэнээс өөрөөр ноцтой эвдрэл гэмтэл, ан цавгүй, ашиглалтын байдал хэвийн байна.
Барилгын суурь нь шохойн зуурмагаар барьцалдуулсан байгалийн чулуун өрлөгтэй, 64-ын тоосгон ханатай, давхар хоорондын хучилт нь модоор хийгдсэн, 10-12 см үнс, шавар, эрдэс, хөвөн, үртэс зэргийг хольж дулаалсан дулаалгатай байна.
Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх:
1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10.30 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 420 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
2. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
3. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
4. Дэнчинг байршуулах данс: Төрийн сан банкин дахь Төрийн өмчийн хорооны 900019006 тоот данс /Төрийн өмчийн хорооны регистрийн дугаар: 1700669/.
Худалдах үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах:
Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудас эсвэл Төрийн өмчийн хорооны 420, 422 тоот өрөөнд ирж авна уу.
Лавлах утас: 263911, 262075
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...