Гэрэл зурагчдын хамгийн сүүлд авсан кадрууд
- schedule 2015 оны 2 сарын 26
- chat_bubble 2
Доорх зургууд бол фото зурагчдын авсан сүүлийн кадрууд юм. Энд тааруу зургууд, яарч сандран авсан зургууд ч бий. Гэвч эдгээр зургууд нь эмгнэлт явдлын өмнөх үйл явдлуудыг баримтжуулсан эзнийхээ сүүлийн зургууд юм.
Энэ зургуудыг фото аппарат, камерийн санах ой, диск, плёнка зэргээс нь сэргээн угаасан болой.
2011.09.11. Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвд халдсан террорист халдлага.
Америкийн чөлөөт уран бүтээлч фотосэтгүүлч Билл Биггарт 2001 оны 09-р сарын 11-нд нас барсан.
Тэр Дэлхийн худалдааны төвийг онгоц мөргөсний сонсоод гэрээсээ 3 камераа бариад гүйн очжээ. Тэр нэлээд хэдэн зураг авсан байдаг ба өмнөд цамхагийн нурж байгаа зургийг бас авсан байна. Харин өөрөө 2 дахь цамхагт дарагджээ.
Дөрөв хоногийн дараа нурсан балгаснаас түүний цогцосыг эвдэрхий камер багаж хэрэгслийн хамтад олсон байна.
1967.06.05. Израиль. Зургаан өдрийн дайн.
Амьдрал /LIVE/ сэтгүүлийн шилдэг фотозурагчин Пол Шутцер /Paul Shuttser/ 1967 оны 6-р сард Израильд ирсэн байна. Тэр үед Египтийн Ерөнхийлөгч "Жүүдүүдийг алцгаая, далай руу шидэцгээе" хэмээн нийтэд уриалж, хөрш Арабын орнуудыг дайнд татан зохион байгуулж байсан үе.
Израилийн цэргүүдтэй хамт ачааны машины тэвүин дээр зураг авч байсан Шутцерийн толгойд бууджээ. Тэгээд секундын дараа ачааны машинаас унасан байна. Гэрэл зурагчин болон түүний камер хэрэгслийг дараа өдөр нь олжээ.
2014.09.27. Онтакэ галт уул. Япон
Японы шинэхэн уулчид алдарт Онтакэ галт уул руу авиралт хийж байжээ. Галт уулын дэлбэрэлт эхэлсэн үед налуу дээр 300 гаруй хүн өгсөж байсан аж. Ингээд ихэнх нь аюулгүйн үүднээс амжиллтай доош бууж чаджээ. Харин фото зурагчин Изуми Ногучи лагерт зураг авахаар зарим хүмүүсийн хамтаар үлдсэн байна.
Гэвч лагер /уулчдын бааз/ галт уулын үнс , шороо, чулуу, хорт хийгээр бүрхэгдсэн аж. Камер нь хүртэл хайлсан хэдий ч санах ой /мемори/ нь бүрэн үлдсэн байжээ.
1959.02.1-2. ЗХУ. Дятловын судалга шинжилгээний групп.
1959 оны өвөл Умард Уралаас хөдөлсөн судалгаа шинжилгээний Уралын политехникийн сургуулийн оюутнуудын баг хойд зүг гарчээ. Энэ багийг Дятловын гэж нэрлэдэг. Гэвч учир битүүлэг байдлаар багийн гишүүд цөм амь насаа алдсан юм. Энэ багийн үхлийн шалтгааныг одоо ч бүрэн тайлаагүй байгаа.
Тэд ямар учраас нас барав? Тэдний үхлийн шалтгааныг /цасан нуранги, цасан шуурга, үл мэдэгдэх нууцлаг амьтаны халдлага, нууц зэвсэг туршилт зэрэг/ олон янзаар тайлбарладаг.
Хавтаст хэрэгт нь багийн гишүүн Юри Кривонищенкогийн "Зоркий" зургийн аппаратаар хамгийн сүүлд авсан ер бусын бөмбөлөгөн гэрлүүдийн кадр байдаг ажээ.
2004.12.29. Тайланд. Цунами
Тайландын Као Лак амралтын газарт Христийн мэндэлсний баярыг өнгөрөхөөр Канадаас зурагчин Супруги Книлл иржээ. Тэрээр өглөө далайн эргээр алхан тэнгэрийн тэртээ хаяан дахь том давалгааны зургийг авч эхэлжээ. Гэвч энэ нь зүгээр нэг давалгаа биш Энэтхэгийн далайд үүссэн олон зуун мянган хүний амь насыг авч одсон Цунами байжээ.
Као Лак амралтын газарт сарын дараа ирсэн номлогч Кристиан Пилет түүний эвдэрсэн дижитал камерийг олсон байна. Тэгээд түүнийг гэрэл зурагчны хөвгүүд Жон, Жек нарт илгээжээ.
1996.08.08. ОХУ. Баавгайн дайралт.
Японы гэрэл зурагчин Митио Хосино баавгай болоод зэрлэг ан амьтадын маш сайн гэрэл зураг авдаг алдартай зурагчин юм. Харин түүнийг аялалын майхандаа байхад гэнэтийн зочин морилжээ. Ингээд тэр сүүлийн кадраа аваад дайралтанд өртөн амиа алджээ.
Гэхдээ дээрх хүрэн баавгайн майханд орж байгаа зураг бол хуурамч зураг. Энэ зураг 2009 онд worth1000.com сайтан дээр гарсан "The last photo, which you could remove" сэдэвт уралдааны зураг.
Митио Хосиног шөнө майхандаа унтаж байхад нь баавгай дайрсны ул мөр нь үлдсэн /майхан урагдсан, чирсэн/ байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...