Паспорт дээрээ тамга даруулахад хэцүү улс
- schedule 2015 оны 2 сарын 27
- chat_bubble 0
Паспортон дээрээ штамп даруулахад хэцүү улсууд байна. Ойлгомжтойгоор хэлбэл хооронд нь хил нэвтрэхэд хэцүү, бөөн асуудал болдог эсвэл нэвтрүүлдэггүй улсууд байдаг байна. Энэ нь мэдээж газар нутаг, шашин шүтлэг, зан заншил, улс төрийн маргаан зөрчилтэй улсуудын хоорондын хил байж таарна.
Эдгээр улсындын хооронд зорчиход хил, шалган нь ердөө 10-100 м-ийн цаана харагдаж байгаа хэдий боловч тойроод гуравдагч орноор дамжсан дээр байх вий.
Дэлхийгээр хэрэн хэсдэг туршлагатай аялагч нар бол мэдэх байх аа. Мэдэхгүй хүмүүст хэлэхэд тэдгээр орнуудыг мэдээд авахад илүүдэхгүй байх.
Хэдийгээр та /аялагч, зорчигч/ тухайн хоёр орны хоорондын харилцааг муу гэдгийг мэдэж байсан ч би энэ хоёр оронтой ямар хамаатай юм гэж бодоод хил нэвтрэх гэж очоод бөөн асуудал болдог байна. Жишээ нь:
Изриал - Арабын орнууд
Саяханыг хүртэл Израилийн штамптай хүмүүс Арабын олон орнуудад орох нь /нэвтрэх нь/ хориотой байлаа. Саудын Арав, Кувейт, Ливан, Ливи, Сири, Судан гэх мэт. Одооч бас зарим нь хэвээрэй:
Харин саяхнаас Изриалчууд үүнийг хялбараа шийдэх болжээ. Учир Израилийн хил шалганыхан паспортон дээр штамп дарахаа больсон байна. Харин та үүнийгээ хэлэхээ мартав. Ингэж Израильд байсан хүмүүсийг Арабын орнуудад зорчиход аюулгүй тал дээр анхаарах болжээ.
Армен – Азербайжан
Энэ хоёр орны хил хоорондоо бараг л хаалттай. Арменаас Азербайжан руу орох үед ихээхэн бэрхшээл тулгарч урт удаан ярилцлаганд орох хэрэгтэй /байцаалтанд орно/ болно доо. Хэдэн хоногоор ч шалгаж магадгүй. Тэгснээс тойрсон нь дээр. 2013 онд Оросын сэтгүүлчийг Армений оршин суух штамптай байсан гэдгээр нутгаасаа албадан гаргаж байжээ.
Энэ хоёр орны хувьд шашин шүтлэг өөр, дээрээс нь эртнээс нааш газар нутгийн маргаантай явж ирсэн. Хатуу дэгтэй ЗХУ-ын үед хүртэл хоорондоо байлдаж байсан улсууд.
Гарц: Та Армений хилийн шалганыханд дараа нь Азербайжан руу зорчих тул штамп дарахгүй байхыг хүсэх, эсвэл эхлээд Азербайжан ороод дараа нь Армен руу зорчих хэрэгтэй.
Уулын Карабах – Азербайжан
Хэрвээ Нагорно Карабах /Уулын/-д айлчилсан тухай паспортон дээр чинь тэмдэглэл байгаа бол Азербайжан руу ороход туйлын төвөгтэй болно доо. Тиймээс Карабахад оросын иргэдийн пасспортон дээр ихэвчлэн тэмдэглэгээ хийдэггүй байна.
Уулын Карабахын БНУ-ыг олон улс хүлээн зөвшөөрдөггүй. НҮБ Азербайжаны нэг хэсэг гэж үздэг. Уулын Карабах автономит улс нь Азербайжаны нутаг дэвсгэрт байдагч тэдэнд захирагддаггүй. Карабах бол Армен, Азербажаны хоорондын дайсагналцааны гол обьект. Тиймээс ялангуяа армен оросуудыг Азербайжанд зорчих бол Карабахад байсан мэдээлэл /штамп/ үлдээж болохгүй.
Абхаз ба Өмнөд Осетин – Гүрж
Гүрж улс нь Абхаз болон Өмнөд Осетийг өөрийн нутаг гэж үздэг. Харин тэдгээр нь бид Гүржээс хамааралгүй тусдаа бие даасан улс гэцгээдэг.
Тиймээс Гүрж нь энэ хоёр улсыг хууль бус гээд дамжин ирсэн хүмүүсийг хууль зөрчсөн гэдэг. Тиймээс тэдгээр хүмүүсийн хувьд дайсан тагнуул хэмээн авч үзэж наад зах нь торгууль оноох болон хорьж цагдах, цаашлаад шоронд ч хийж болзошгүй ноцтой үр дагаварт хүргэнэ. Тиймээс Та Оросоос дээрх хоёр орноор дамжин Гүрж рүү орвол шууд шоронд 3-5 жилийн хугацаатай орох болно.
Куба – АНУ
АНУ 1962 оноос Кубад улс төр, эдийн засгийн бүхий л хэлбэрийн хориг тавьсан. Үүнтэй холбоотойгоор Кубаас Америк руу, Америкаас Куба руу зорчихийг хориглож, нэвтэрсэн нь хууль бус болсон байна. Ер нь Америк Кубын хоорондох ямарваа нэгэн харилцааг хориглосон. Хэрвээ та Америкт цагаачлалын виз, ногоон карт авахыг хүсч байгаа бол эрх чөлөөний арал Куба руу зорчихгүй байх хэрэгтэй.
Магадгүй Кубад аялаад гуравдагч орноор дамжин Америк орох гэж байгаа бол хил шалганыхан визтэй хэдий ч хил нэвтрүүлэхгүй байж магадгүй. Тиймээс Кубын хилийнхэнд учраа хэлж тамга даруулахгүй байх нь зөв байх.
Мөн Кубад америк доллар хийгээд банкны картууд үйлчлэхгүй. Америкт таранзитаар дайран өнгөрхдөө Кубын бэлэг дурсгалын зүйлс авч явж байвал торгууль төлж хураалгаж ч болно.
Харин саяхнаас зарим нэг хоригоо цуцалж зөөлрүүлж байх шиг байна.
Косово – Серби
Косово нь Сербийн газар нутаг дээр байдаг. Гэвч гарал үүсэл, шашин шүтлэг өөртэй Косовочууд /албани гаралтай/ АНУ болон барууны орнуудын дэмжлэгээр тусгаар улсаа зарласан. Үүнийг нь Серб мэдээж зөвшөөрөхгүй өөрийн нутаг хэмээдэг. Гүрж улс нь Абхаз, Өмнөд Осетинтэй харьцдагтай адил.
Өөрөөр хэлбэл Косовогийн тамга тэмдэг Сербийн хувьд хүчингүй. Хууль бусаар нэвтэрсэн гэж үзэн торгууль оноох албадан гаргах зэрэг арга хэмжээ авна. Тиймээс гуравдагч орноор дамжин орох хэрэгтэй.
Грекийн Кипр – Туркийн Кипр
Газар дундын тэнгист байх Кипр арлыг Грек, Турк улсууд хоёр хуваан тусдаа улс байгуулсан. Хоёр хуваах гэждээ Турк улс хойд хэсгийг салгаж өөрсдийн нөлөөний тусдаа улс байгуулсан. Тэгээд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй хоёр хэсгийг зааглан тусгаарласан хана босгон хаалттай бүсийг бий болгожээ.
Тиймээс Туркийн хэсэгт газардаад штамп даруулсан бол дараа нь Грекийн хэсэгт орох бол хууль зөрчсөн асуудалд орох нээ.
Гэхдээ Шенгений визтай хүмүүст энэ асуудал тулгарахгүй. Харин Грекийн хэсгээс Туркийн хэсэгт чөлөөтэй зорчиж болдог байна.
Өмнөд Солонгос - Хойд Солонгос
Их гүрнүүдийн нөлөөллөөр Солонгосын хойг дээр 1950-53 онуудад хоорондоо дайтснаас хойш хоёр Солонгосын хил хаалттай бүс болсон юм. Тиймээс та БНАСАУ, БНСУ-аар аялах гэж байгаа бол хооронд шууд явна гэж андуурав. Заавал гуравдагч орноор дамжих хэрэгтэй. Тэгэхгүй бол таныг аль аль тал нь тагнуул туршуул гээд баривчлах эсвэл хил нэвтрүүлэхгүй ээ.
Ер нь хоёр Солонгос гадаадын энгийн иргэдийг /дипломатуудад өөр/ нөгөө улсдаа зорчсон байвал өөрийн орондоо нэвтрүүлнэ гэж бараг байхгүй дээ.
Хоёр улсын хооронд ялангуяа өөрсдийн иргэдээ зорчуулахын тулд улс төрийн дээд түвшинд ярилцах эсвэл НҮБ болон гуравдагч орнуудын зуучлалаар нэвтэрцгээдэг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...