Монгол Улсын Ерөнхийлөгч “Саусгоби сэндс” компанийн захирал асан Жастин Кабла нарын гурван хүнд уучлал үзүүллээ
- schedule 2015 оны 2 сарын 25
- chat_bubble 0
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.
Ийнхүү нэг өдрийн зайтай хоёр удаа зарлиг гаргалаа. Өршөөлд хамрагдагсад татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдлэж байсан юм байна. Харин Э.Халиун гээчийн хувьд бол бусдад ялимгүй /тэгж бичсэн байна/ хэмжээний хохирол учруулж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд түүнийхээ талыг эдэлсэн хүн юм байна.
Өнөөдрийн хувьд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ.
Харин энэ товч тайлбар хийсэн байна.
"...Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан бөгөөд АНУ-ын тойргийн шүүхээс Жастин Каплад уучлал үзүүлэх хүсэлтийг мөн ирүүлээд байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан билээ." гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...