Мусульман эмэгтэйчүүдийн зовлонт амьдрал
- schedule 2015 оны 2 сарын 26
- chat_bubble 9
Хэрэв таны охин "...эрх чөлөө, аз жаргалгүй байна" хэмээн гомдоллодог бол үүнийг уншуулаарай!
Мусульман шашинт /зарим оронд/ бүсгүйчүүдэд эрх чөлөө гэж огт байдаггүй талаар бичжээ. Тэдэнд хайртай хүнтэйгээ гэрлэх, нөхрөөсөө өөр хүнтэй яриа өрнүүлэх, харилцах, эгцлэн харах эрх байдаггүй.
Саяхан Пакистанд гоо сайхны нэгэн салон нээгджээ. Тэндхийн ажилтнууд үйлчлүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийг хараад шоконд орцгоосон байна. Үйлчлүүлэхээр ирсэн бүсгүйчүүдийн нүүр галд өртөж шатсан байсан тул удалгүй салоныхон эмэгтэйчүүдэд зориулсан нөхөн сэргээх төвөө байгуулсан байна.
Пакистанд бүсгүйчүүдийг хүчирхийлэхэд хүчил болон шатамхай бодисыг зэвсэг болгон ашигладаг бололтой.
Энд байгаа цөөн хэдэн зураг бол өшөө авалт, хүчирхийллийн золиос болсон мянга мянган эмэгтэйчүүдийн бодит амьдралын төлөөлөл юм. Тэдэнтэй адил хохирсон, айдас дунд амьдарч буй мянга мянган бүсгүйчүүд гивлүүрийн цаана дуугдан амьдарч буйг үгүйсгэхгүй.
26 настай Саира Лиакат бүсгүй 16 настай байх үеийнхээ зургийг барьж байна. Түүнийг 15 настай байхад нь хүчээр үеэлтэй нь гэрлүүлжээ. Харин Саира түүнтэй хамт амьдрахыг хүссэнгүй. Харин үүнийхээ хариуд нүүрээ түлүүлсэн байна. Тэрбээр есөн удаа мэс засал хийлгэсний дараа "хүн төрхтэй" болоод байгаа нь энэ гэнэ. Одоо тэрээр түлэгдэж хохирсон эмэгтэйчүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийдэг дээрх төвд ажиллаж байгаа гэнэ.
Саира Лиакат үйлчлүүлэгчээ будаж байна. Тэр хэдий сайн хийж чадахгүй байгаа ч /түүний хараа муу/ гоо сайхны ажил хийж байгаадаа баяртай байгаа.
16 настай Атию Халил гурван жилийн өмнө гэрлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлснийхээ төлөө хөрш айлын хамаатан залуудаа хүчил цацуулсан байна. Тэр гурван удаа мэс засал хийлгэсэн байна.
26 настай Уруж Акбар Пакистан дахь хүчирхийллийн хохирогчдыг сэргээн засах төвд хумс засч байна. Ойролцоогоор гурван жилийн өмнө ууртай нөхөр нь түүнийг унтаж байхад нь керосин асгаж гал тавьжээ. Тэр болсон явдлыг ч харж амжаагүй. Одоо тэр охиндоо зориулж мөнгө хураахаар ажиллаж байна.
Одоо 16 настай Нажаф Султаныг таван настайд нь унтаж байхад нь түүний эцэг шатаасан байна. Учир нь тэрээр охинтой болохыг хүсээгүй гэнэ. Одоо тэр өөрийн эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Нажаф 15 удаа гоо сайхны хагалгаанд орсон.
32 настай Шаназ бүсгүй Желум хотод амьдардаг. Түүн рүү 19 жилийн өмнө хамаатан нь хүчил цацсан байна. Эцэг эх нь түүнийг нэгэн залуутай гэрлүүлэхээс татгалзсаны хариу ийнхүү хүндээр тусчээ. Шаназ найман удаа мэс засал хийлгэсэн байна.
18 настай Шамим Ахтер охины Пакистаны Жанг хотод өөрийн гэртээ авахуулсан зураг. Түүнийг гурван жилийн өмнө гурван баньд хүчиндэж, дараа нь нүүр рүү нь хүчил цацсан байна. Тэрээр 10 агруй удаа хүнд мэс засалд орж, хүлцэн тэвчсний эцэст ийм төрхтэй болсон байна.
Пакистаны Жулем хотод амьдардаг 30 настай Сабира Султан. Түүнийг жирэмсэн байхад нөхөр нь нүүр рүү бензин цацаж шатаажээ. Шалтгаан нь ердөө Сабирагийн эцэг, эхийн өгсөн инжийг голсондоо ийнхүү уураа гаргажээ. Тэрээр 20 гаруй удаа гоо сайхны мэс засалд орсон байна.
Исламабад хотын иргэн 30 настай Ирум Саид. 12 жилийн өмнө буюу түүнийг 18 настайдаа нэгэн залуугийн гэрлэх саналд татгазсан хариу өгснийх нь төлөө олны нүдэн дээр "гэсгээл" амсуулжээ. Түүний нүүр болон мөрийг шатамхай бодисоор түлжээ. Түүнд 25 удаа гоо сайхны хагалгаа хийсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...