Оросын тухай сонирхолтой 10 баримт
- schedule 2015 оны 2 сарын 18
- chat_bubble 0
Оросуудын бахархалтай олон баримтууд байдаг. Тэдгээрээс сонирхолтой 10 баримтыг сонгон сонирхуулья.
1. ОХУ бол 12 далай тэнгисээр хүрээлүүлсэн дэлхийн ганц улс.
2. Уралын нуруу бол ОХУ-ын нутаг дэвсгэрийг Европ болон Ази тивийн хэсэгт хуваадаг бөгөөд дэлхийн хамгийн эртний уулс.
3. Москвагаас Чикаго хүрэх нь Чикагогоос Рио де Жанейро хүрэхээс ойрхон. Газрын зураг дээр бол тэгж харагддаггүй.
4. Санк-Петербург бол дэлхийн хамгийн хойд бүсд байдаг саяас дээш хүн амтай хамгийн том хот.
5. Сибирь бол 12,577,400 км.кв талбайтай. Тэр ч байтугай Алс Дорнодыг оролцуулахгүйгээр газар нутгаараа ОХУ-ын дараа 2-рт ордог Канадаас ч том.
6. Орос оронд хэзээ ч боолчлол байгаагүй. Феодолын нийгмийн нэг хэлбэр болсон хамжлагат ёс байсан. Гэхдээ Оросын хамжлагат ёс Англи болоод Европын ихэнх орнуудыг бодвол богино хугацаанд явдагдсан. Оросын хамжлагат ёс аядуу зөөлөн хэлбэртэй байсан.
7. 1820 оны 1-р сарын 16-нд Таддеус Беллинсгаузен болон Михиал Лазарев нарын экспедиц Антарктидид анх очсон.
8. Компьютерийн хамгийн анхны алдартай тоглоом Тетрисийг программист Алексей Пажитнов тэртээ 1984 онд зохиосон. Гарсан даруйдаа ЗХУ даяар, 1986 оноос баруунд, улмаар дэлхий даяар тархан алдаршсан.
9. Иван Грозный /1530-1584/ дарангуйлагч хаан байгаагүй. Тэр тухайн цаг хугацаандаа бол зөөлөн аядуу захирагч байсан. Учир нь тэр үеийн Орос оронд /Грозний хаанчлалч байх үе/ Европтой харьцуулбал 100 дахин цөөн хүн цаазаар авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл Орос оронд 3-4 мянган хүн цаазаар авагдсан байхад Европт 300-400 мянган хүн цаазаар авахуулсан байдаг байна.
10.Галт тэрэг Москвагийн метрогоор дэлхийн бусад метроноос ачаалалтай аялдаг. Ачааллын оргил үед галт тэрэгний хоорондын зай 90 секунд байдаг. Метроны "нэрнүүд" их онцлог байдаг. Жишээ нь "Усанбудаг" гэсэн нэртэй метронд усан будгийн уран зургийн үзэсгэлэн байх жишээтэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...