Дэлхийн хамгийн том далайн тээвэрлэгч платформ "Blue Marlin"
- schedule 2015 оны 2 сарын 1
- chat_bubble 0
Хэрвээ хэн нэгэнд газрын тосны өрөмдлөгийн тоног төхөөрөмж, эвдэрсэн хөлөг онгоц, цахилгаан болоод бусад станцын эд анги зэрэг асар том цул ачааг далай тэнгисээр тээвэрлэх хэрэг гарвал энэ үүргийг "Blue Marlin" гүйцэтгэнэ. Тийм ч зориулалтаар анх бүтээгдсэн.
Энэ хөлөгт 38 өрөө тасалгаанд 60 хүртлэх хүн байрлан ажиллах боломжтой. Саун, усан сан ч бий.
"Blue Marlin"-ийн ижил "MV Black Marlin" гэдэг хүнд оврын ачаа тээвэрлэдэг хөлөг бий. Одоо эдгээр хөлгүүдийг Норвегийн Ослод байдаг "Offshore Heavy Transport" компани эзэмшдэг. Тэд "Нидерландын Dockwise Shipping" компаниас худалдан авсан аж.
Дээрх хоёр хөлгийг 1999 оны арваннэгдүгээр сар болон 2000 оны дөрөвдүгээр сараас 2001 оны долоодугаар сар хүртэл үйлдвэрлэн угсарчээ.
Хөлгийн товч танилцуулга
Нийт урт: 217 m (712 ft)
Усанд суух хэсгийн урт: 206.5 m (677 ft)
Усны гүнд байх өргөн: 42 m (138 ft)
Усанд суух гүн /өндөр/: 13.3 m (44 ft)
Усанд суух: 10 m (33 ft)
Даац: 56,000 тн метр
Тавцангийн өндөр уснаас: 10 m (33 ft)
Тавцангийн урт: 178.2 ба 157.2 m (585 or 516 ft)
Тавцангийн талбай: 7,215 m2 (77,660 sq ft)
Хөдөлгүүрийн хүчин чадал: 12,640 kW (17,160 BHP)
Хурд: 14.5 зангилаа /26,8 км
Ажиллагсад: 55 хүн
2003 онд АНУеын тэнгисийн армийн байлдааны хөлөг онгоцыг Аль Каидагийн амиа золиослогч бөмбөг тэслэн эвдэлжээ. Түүнийг энэ онгоцоор Йемений Аден боомтоос АНУ-руу тээвэрлэж байжээ.
2004 онд Техасийн Corpus Christi рүү 60 тн-ын жинтэй газрын тосны өрөмдлөгийн төхөөрөмж амжилттай тээвэрлэж байжээ.
,
Техасаас 2005 онд хөдөлж хий боловсруулах үйлдвэрийн эд ангийг Аляска руу Хавайн сувдан эргийг дамжин 15,000 мил /24,000 км гаруй/ газар тээвэрлэсэн. Хавайн Сувдан эрэгт хүрэхийн тулд 2 сар гаруй явсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...