Флойд Мейведерийн тансаг амьдрал
- schedule 2015 оны 1 сарын 31
- chat_bubble 0
Таша Робинсон-Уайт (Tasha Robinson-White) бол "Мөнгө" хэмээгддэг Флойд Мейвейдерийн (Floyd 'Money' Mayweather) баруун гар болоод 12 жил болж байна.
Таша саяхан түүний мөнгө цацаж байгаа, зугаа цэнгэлд умбасан хувийн амьдралынх нь тухай олон нийтэд ярилцлага өгсөн байна. Түүнийг мөрийтэй тоглоомонд дуртай, тэр ч бүү хэл хамгийн сүүлд 15 сая ам.доллар алдсан тухай ч ярьжээ.
Флойд Мейвейдерийг дэлхийн мэргэжлийн боксын супер аварга гэдгийг уншигчид мэднэ. Тэр дунд жингийн ангилалд Super Featherweight/130 фунт/ жингээс Light Middleweight /154 фунт/ хүртэл 130, 135, 140, 147, 154 фунт жингүүдэд 47 удаа тулалдаж ганц ч ялагдаагүй. 1996 оны Атлантагийн Олимпоос -57 кг-д хүрэл медаль хүртэж байсан.
Харин тэр одоог хүртэл Филиппиний алдарт боксчин Манни Пакуияатай тулалдахаас эмээн, дэвжээн дээр гарахгүй байх арга саам эрсээр байна.
Флойд-WBA, WBC холбооны аваргын бүсийг эзэмшдэг. 1977 онд төрсөн, 38 настай. 173 см өндөр, 154 фунт /
Тэр "Форбес" сэтгүүлээс шалгаруулдаг дэлхийн хамгийн баян 50 тамирчдыг 2012, 2013, 2014 ондуудад тэргүүлж дэлхийн хамгийн их мөнгө олсон баян тамирчнаар шалгарсан юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...