Хятадууд амьдрах сууцаа гурван хэмжээст хэвлэгч ашиглан барьж эхэллээ
- schedule 2015 оны 1 сарын 29
- chat_bubble 0
Хятадын Зянсу мужийн Аж үйлдвэрийн паркад гурван хэмжээст хэвлэгчийн тусламжтайгаар хийсэн шинэ орон сууцны үзэсгэлэн нээгджээ. Байшинг 6 метрийн өндөртэй, агуу том хэвлэгчийн тусламжтайгаар бүтээжээ. Үзэсгэлэнд маш олон загварын байшингуудыг танилцуулж байгаа бөгөөд түүнээс хамгийн өндөр нь таван давхар аж.
Хэвлэгч машинд барилгын хаягдал болох шил, ган, цемент гэх мэт материал ашигладаг байна. Хамгийн анхны сууцыг бетон ашиглаж хийжээ. удаа ийм орон сууц өнгөрсөн жил бетон хийсэн байна. Түүнээс хойш арга технологио улам сайжруулж барилгын салбарт жинхэнэ хувьсгал хийнэ хэмээн амласан байна.
Эдгээр сууцууд доод тал нь 150 000 ам.долларын өртгөөр босч байна. Хятадууд аль хэдийн ижил төстэй хэдэн зуун байшингийн захиалга аваад байна. Захиалагчдын дунд Египетийн Засгийн газар ч байгаа гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...